Сэтгүүлч Үндэсний эрчим хүчний захиргаанаас олйлгосноор: Өнгөрсөн хоёрдугаар сард нийт нийгмийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 743.4 тэрбум кВт.цаг болж, өмнөх оны мөн үеэс 8.6 хувиар өссөн байна. Цахилгаан эрчим хүчний хэрэглээг салбараар нь авч үзвэл анхдагч үйлдвэрүүд 9.8 тэрбум кВт.цаг зарцуулж, өмнөх оны мөн үеэс 10.2 хувиар өсөв. Хоёрдогч үйлдвэрийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 462.4 тэрбум кВт.цаг болж, өмнөх оны мөн үеэс 12.4 хувиар өсчээ. Гуравдагч аж үйлдвэр 142 тэрбум кВт.цаг цахилгаан хэрэглэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.7 хувиар өсч, хот, хөдөөгийн оршин суугчид 129.2 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч хэрэглэсэн байна.
Нэгдүгээр сараас хоёрдугаар сар хүртэлх хугацаанд нийт нийгмийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 1556.4 тэрбум кВт.цаг болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.3 хувиар өссөн байна. Хятадын цахилгаан эрчим хүчний зөвлөлийг хариуцсан холбогдох хүний хэлснээр: эхний хоёр сард цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлт бага байсан нь нэгдүгээр сард улсын дундаж температурын нөлөөгөөр улсын хэмжээнд хот, хөдөөгийн иргэдийн ахуйн хэрэглээний цахилгаан эрчим хүчний хэрэглээ өмнөх оны мөн үеэс 0.1 хувиар өсчээ.
Нэгдүгээр сараас хоёрдугаар сар хүртэл улсын мэдээлэл дамжуулах/програм хангамж, мэдээллийн технологийн үйлчилгээний салбарын нэг өдрийн дундаж цахилгаан эрчим хүчний хэрэглээ өмнөх оны мөн үеэс 13.5 хувиар өсөж, эдгээрийн дотор хиймэл оюун ухаан, том өгөгдөл, үүлэн тооцоолол, 5G зэрэг хурдацтай хөгжлөөс шалтгаалж, интернет болон холбогдох үйлчилгээний улсын өдөр тутмын дундаж цахилгаан эрчим хүчний хэрэглээ өмнөх оны мөн үеэс 25.2 хувиар өссөн байна.
Үүнд цахилгаан тээврийн хэрэгслийн хурдацтай хөгжилд тулгуурлан үндэсний цэнэглэх, солих үйлчилгээний салбарын өдрийн дундаж цахилгаан эрчим хүчний хэрэглээ өмнөх оны мөн үеэс 40.1 хувиар өссөн байна.
