solongonews
Хөхнуур-Төвөдийн өндөрлөг дэлхийн хэмжээний зэсийн нөөцийн бааз болжээ
2025-01-06 16:34
Хөхнуур-Төвөдийн өндөрлөг дэлхийн хэмжээний зэсийн нөөцийн бааз болжээ

Хятадын үндэсний геологийн алба 01-р сарын 06-нд нийтэлсэн тоо баримтаас үзвэл ашигт малтмалын хайгуулын шинэ шатны стратегийн үйл ажиллагааг хэрэгжүүлснээс хойш Хятад улс зэсийн хүдрийн хайгуулын ажлаа тасралтгүй нэмэгдүүлсээр ирсэн юм. Ялангуяа, Хөхнуур-Төвөдийн өндөрлөг, Хармөрөн муж зэрэг бүс нутаг эрэл хайгуулын шинэ амжилтыг авчирч, шинээр нэмэгдсэн зэсийн нөөцийн хэмжээ “Арван гуравдугаар таван жил”-ийн төлөвлөгөөнөөс хоёр дахинаар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Хөхнуур-Төвөдийн өндөрлөгт 14-р таван жилийн төлөвлөгөөг эхлүүлснээс хойш нийт 20 гаруй сая тонн нөөц шинээр нэмэгдэж, 150 сая тонн нөөцийн баялагтай байгааг тооцоолон гаргажээ. Юйлүн, Дүөлүн, Жюлүн-Жяма болон Шюнцүн гэсэн дөрвөн 10 сая тонны багтаамжтай зэсийн уурхайг бий болгосон юм. Ингэснээр Хөхнуур-Төвөдийн өндөрлөг дэлхийн хэмжээний зэсийн нөөцийн бааз болж, Хятадын зэсийн хайгуул, олборлолтын хэв байдлыг үр дүнтэй өөрчилж чадсан байна.

Хөхнуур-Төвөдийн өндөрлөгийн экологийн орчин сул дорой байдаг. Иймд Хятад улс ногоон уул уурхайг хөгжүүлэхийг тууштай баримталж, уул уурхайн үйл ажиллагаанаас утаа бараг ялгаруулахгүй байхыг шаардаж, экологийн эвдрэлийг хамгийн бага хэмжээнд хүргэх дүрмийг мөрдсөөр ирсэн юм. Мөн уул уурхайг хөгжүүлсний дараа хууль журмын дагуу нөхөн сэргээлт хийн, нөөцийн ашиглалт, экологийн хамгаалалтыг уялдуулан хөгжүүлэхийг зорьж ажилладаг юм.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл