solongonews
Хятадын үйлчилгээний импорт, экспортын нийт хэмжээ нэг их наяд ам.доллар давлаа
2025-02-03 18:02
Хятадын үйлчилгээний импорт, экспортын нийт хэмжээ нэг их наяд ам.доллар давлаа.

Хятадын Худалдааны яамны тоо баримтаас үзвэл, 2024 онд Хятад улсын үйлчилгээний худалдаа эрчимтэй өсч, үйлчилгээний импорт экспортын нийт хэмжээ анх удаа нэг их наяд ам.доллароос давсан байна, цар хэмжээ түүхэн дээд амжилт тогтоож, бүтэц тасралтгүй оновчтой болж, хөгжлийн маш их нөөц боломжтой байгааг харуулсан байна.

2024 онд Хятадын үйлчилгээний импорт экспортын нийт хэмжээ 7 тэрбум 520 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 14,4 хувь өсөв. Үүний дотор, экспорт 3,175,56 тэрбум юань болж, 18,2 хувь өсөв, импорт 4348.24 тэрбум юань болж, 11.8 хувь өссөн байна. Үйлчилгээний худалдааны алдагдал 1172 тэрбум 680 сая юань болж, өмнөх оныхоос 31 тэрбум 430 сая юаниар буурсан байна.

Хятадын Худалдааны яамны судалгааны хүрээлэнгийн Олон улсын үйлчилгээний худалдааны судалгааны газрын захирал Ли Жюнь: Хятадын үйлчилгээний импорт экспортын жилийн хэмжээ анх удаагаа 1 триллион ам.доллар давж, түүхэн дээд амжилт тогтоож, өсөлтийн хурд мэдэгдэхүйц нэмэгдэж, олон улсын өрсөлдөх чадвар тогтвортой нэмэгдэв, бараа болон үйлчилгээ худалдааны ерөнхий хэмжээнд эзлэх хувь хэмжээ дээшилж, хөгжлийн асар их эрч хүч болон чадавхийг харуулсан байна.

Хятадын Үндэсний хөгжил, өөрчлөлтийн хорооны Макро эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн судлаач Юань Чянь: Хятадад визгүй зорчих, нислэгийн маршрут гэх мэт өөрчлөлт шинэчлэлтийн олон арга хэмжээ авснаар, дээрх өсөлтөд хүрч чадсан юм, ингээд эерэг үр дүнд хүрч, дэлхийн улс орнуудтай соёлын солилцоо өрнүүлэхийг ахиулахад эерэг үүрэг гүйцэтгэсэн байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл