solongonews
Өвөр Монгол: Умардад нээлттэй байх шинэ төрхийг бүтээж байна
2015-11-25 15:42
Өвөр Монгол: Умардад нээлттэй байх шинэ төрхийг бүтээж байна

Үндэсний гол хөгжил нээлтийн туршилтын бүс болох Манжуур, Эрээн хот дахь туршилтын газрын барилга байгуулалт ахиц дэвшил сайтай байна. Мөн Хятад, Монголын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн аж үйлдвэрийн төлөвлөлт зэрэг ажил тогтвортой явагдаж байна.

Төрийн “Нэг бүс нэг зам” стратегийн улмаас Өвөр Монголын умар зүгт нээлттэй байх арга хэмжээ шинэ дүр төрхөөр амилан босжээ.

Боомтын эдийн засгийн хөгжил эрчимтэй байна

Өвөр Монгол “Гурван умард”-ыг дамнасан 4200 гаруй километрийн хилийн шугамтай бөгөөд 19 хилийн боомттой юм. Хятад улс дахь хамгийн олон боомттой мөн гадаад арилжааны хэмжээ хамгийн их мужийн нэг болно. Үүнд: Эрээн хот, Манжуур нь тус тус Монгол Улс болон ОХУ-тай нэвтэрч байгаа хамгийн том эх газрын боомт бөгөөд Хятад улсын “Нэг бүс нэг зам” стратегийн бүх талаар нээлттэй байх төсвийн хүрээнд маш чухал байрыг эзэлж байна.

Төмөр зам, засмал зам, агаарын аялал, боомт бүгд эрдэнийн сувд мэтээр Хятад-Монгол, Хятад-Оросын хил дээр гялалзан гэрэлтэнэ. Өвөр Монгол энэ жилийн эхний 8 сард Экспортын хэмжээ 38.59 сая тонныг давж, дөрвөн зүг найман зовхист бараа тээвэрлэн, Өвөр Монголын хил дагуух хөгжил нээлтийн эдийн засгийн бүсийн дуусашгүй хүчин чадлыг гайхуулж байна.

Сүүлийн жилүүдэд умардад нээлттэй байх төрийн бодлого хэрэгжүүлсний улмаар Өвөр Монгол нь хөрш улсууд болон Хятадын дотор нутгуудтай эдийн засгийн нягт харилцаа байгуулж, боомтын эдийн засаг маш хурдан хөгжсөн билээ. Одоо болоход Өвөр Монголын Манжуур, Эрээн хот зэрэг боомт нь тус тус Хятад Орос, Хятад Монголын экспортын ерөнхий хэмжээний 65 болон 95 хувийг эзлэх болжээ.

Төрийн “Нэг бүс нэг зам” арга хэмжээ хэрэгжүүлснээр умардад нээлттэй байх бодлого нь Хятад, Монгол, Оросын хамтын ажиллагааг түлхүү ахиулж, хамтран хөгжин цэцэглэх мөрөөдлийг биелүүлж байна. 2020 он гэхэд Өвөр Монгол нь бүс нутаг тэрчлэн улсын дотор газар болон эрэг хавийн газруудын хүрээнд Монгол, Орос, Европын нээлттэй эдийн засгийн шинэ төрхийг залган, хил, агаар, хуурайн боомтын эдийн засгийг зохицуулалттай хөгжүүлж, зэргэлдээ муж хот болон хөрш улс оронтойгоо харилцан туслалцаж, нягт хамтын ажиллагаа болон эерэг харилцаа холбоотой нээлттэй шинэ төрхийг анхан шатанд биелүүлэхээр төлөвлөж байна.

Солилцоогоо гүнзгийрүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх

Өвөр Монгол нь Монгол Улс болон Оростой аж үйлдвэр, зах зээлийн бүтэц, эдийн засгийн мэргэжил зэрэг талаар харилцан идэвхтэй нөхөж, үндэстэн, соёл зэрэг элементийг багтаасан аж ахуйн нэгж, ард иргэн, солилцооны хамтын ажиллагаа бүх талаар өргөжин гүнзгийрч байна.

Сүүлийн жилүүдэд Өвөр Монгол нь байгаа Байршлын давуу тал болон умардад нээлттэй байх бодлогын үйлдлийг дайчлан төрийн “Нэг бүс нэг зам” арга хэмжээнд идэвхтэй оролцон, гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хурдацтай хөгжлийг биелүүлж байна. Өнгөрсөн хоёр жилд эдийн засаг уналт ихтэй байсан боловч Өвөр Монголын гадаад худалдаа, эдийн засгийн хэмжээ мөн арван тэрбумыг давж, лут хурдацтай нэмэгдэж байв. Энэ жилийн эхний 8 сард Өвөр Монголын “Нэг бүс нэг зам”-ын улс орнуудтай хийсэн импорт экспортын хэмжээ 36.54 тэрбум юань хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 4.1 хувиар өсжээ. Үүнд, Монгол, Орос хоёр улс нь том арилжааны хамтрагч болно.

Үүнээс гадна Өвөр Монгол нь хөдөө аж ахуй, эрчим хүч, уул уурхай, үйлдвэрлэл, логистик, хил дамнасан аялал жуулчлал, санхүүгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, аж ахуйн нэгж гадаадад хандуулсан жимс, хүнсний ногоо, үр тариа, тэжээл өвс, орчин үеийн мал аж ахуйн талбай зэрэг хөдөө аж ахуйн баазыг байгуулахыг дэмжин, Монгол Улс, ОХУ-ын уул уурхай, эрчим хүчний аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах, "Сүжөү-Манжуур-Европ", "Хөххот-Frankfurt" зэрэг олон улсын төмөр замын ачаа тээврийн галт тэрэгний хэвийн ажиллагааг дэмжин, хамтран хил дамнасан аялал жуулчлалын замыг нээж, Хятад, Монгол, ОХУ-ын аялал жуулчлалын бүсийг байгуулна.

Гадаад нээлтийг дэмжин бүх талын дэвшлийг ахиулна

2014 оноос хойш Өвөр Монгол нь улсын "Торгоны замын эдийн засгийн бүс"-ийн бүтээн байгуулалтын цар хүрээнд хамрагдан, Манжуурын чухал нээн хөгжүүлэх туршилтын бүсийн байгуулалт нь эрчимтэй явагдан, Эрээн хотын чухал нээн хөгжүүлэх туршилтын бүс нь Төрийн Зөвлөлийн хороонд зөвшөөрөгдөнө...гэх мэтчилэн нэг хэсэг гол санаачилга, хөгжлийн үр дүн нь Өвөр Монголын умардад нээлттэй шинэ хуудсыг сөхсөн юм.

- Монгол, Орос улсын зэргэлдээх газар нутагтай дэд бүтцээр холбогдохыг бэхжүүлж, хоёр улстай үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн харилцаа зэрэг салбарт ахиц дэвшил гаргаж, "Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор" бүтээн байгуулалтыг биелүүлэхийг ахиулна.

- Цаашид боомтын дэд бүтэц, мэдээ мэдээллийн байгуулалтын түвшинг бэхжүүлж, боомтын умардад нээлттэй эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг дэмжих чадавхыг сайжруулна.

- Хятад, Монгол, Оросын гадаад худалдааны бүс, цогц худалдааны хөнгөлөлтийн бүс, хилийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс, хилийн чанад дахь аж үйлдвэрийн хамтын ажиллагааны бүс болон одоо үндсэндээ байгуулж дууссан Манжуурын цогц худалдааны хөнгөлөлтийн бүс, "Эрээн хот - Замын-Үүд" зэрэг хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг байгуулна.

- Хятад, Монголын анхдугаар экспо зэргээр индэр болгож, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол, Орос зэрэг "Торгоны замын эдийн засгийн бүс" дагуух улс оронтой арилжаа худалдааны хэмжээгээ 20 тэрбум ам.доллар илүү болгохоор хичээж, Өвөр Монголын гадаад худалдааны 70 орчим хувийг эзлэх болно.

Шинэ зураг төслийг буй болгож, шинэ аян замыг нээнэ. Ирэх өдрүүдэд, бүх талд өргөтгөн хөгжүүлж, Өвөр Монгол нь Монгол, Орос хоёр улстай "Торгоны замын эдийн засгийн бүс"-ийн эрчим хүч, нөөц хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн харилцаа, эдийн засаг, худалдааны солилцоог эрчимтэй бэхжүүлж, "Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалт"-ыг дэмжин "Торгоны замын эдийн засгийн бүс"-ийн Евразийн худалдааны хамгийн эрч хүчтэй том зам шугам болгоно.

Зохиогч: Чэнь Лэй
Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл