Киргизийн ерөнхийлөгч Садыр Жапаров 22-ны өдөр хэлэхдээ“Киргиз, Хятад хоёр орон бол жинхэнэ найрсаг хөрш, стратегийн түншүүд бөгөөд Киргиз улс Хятадтай харилцах харилцаагаа үндэсний дипломат харилцааныхаа тэргүүлэх чиглэл гэж үзсээр ирсэн”.
Садыр Жапаров Хятадаас Киргизэд суугаа шинэ элчин сайд Лю Жянпиний өргөн барьсан Итгэмжлэх жуух бичгийг хүлээн авахдаа“Киргизийн тал Хятад улстай олон салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хоёр орны ард түмэнд тус дөхөм үзүүлэхэд бэлэн байна”гэжээ.
Лю Жянпин“Киргизэд суух шинэ элчин сайдын хувьд хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон нийтлэг ойлголтыг чин сэтгэлээсээ хэрэгжүүлж,Хятад Киргизийн харилцааны хөгжлийг ахиулахад хүчин чармайлт гаргана”гэв.
Лю Жянпин 2024 оны 12-р сарын 30-нд Киргиз улсад хүрч, шинэ албан тушаалдаа орсон байна.
