solongonews
Мисс А.Баярцэцэг эхний гуравт бичигджээ
2015-11-24 13:17
Австри Улсын Вена хотноо болж буй “Эх дэлхийн мисс” шалгаруулах тэмцээн үргэлжлэж байна.

Уг тэмцээнд манай улсаас мисс А.Баярцэцэг оролцож байгааг та бүхэн санаж байгаа байх.  Одоогийн байдлаар Монголын оролцогч олон нийтийн санал асуулгаар 3-рт бичигдсэн таатай мэдээг хүргэе.

А.Баярцэцэг  үдшийн гоёлын даашинзаар тэргүүлж, авъяасын үзүүлбэрээр шилдэг 12-т багтсан байна.

Авъяасын төрөлд тэрээр үндэсний этник бүжиг бүжиглэнгээ  Монгол бичиг калиграфиар бичиж олны таашаалыг хүртлээ.  Түүний бүжгийн хувцсыг “Говь” ХХК-ийнхан урлаж, бүжгийг бүжиг дэглээч Цэцэгээ, уран бичгийг  Бичиг соёл төвийн багш Баярманлайгаар заалгажээ. Энэ тэмцээнд 95 орны шилдэг миссүүд  авъяас чадвараараа өрсөлдөж буй юм. Тэмцээн үргэлжлэж байна.

 

 

Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл