БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэд сайд, Хятад-Америкийн эдийн засаг, худалдааны асуудал хариуцсан Хятадын талын төлөөлөгчдийн тэргүүн Хэ Лифэн 2025 оны 03-р сарын 26-нд АНУ-ын худалдааны төлөөлөгч Жеймисон Л.Гриертэй урьдчилан тохиролцсоны дагуу цахим уулзалт хийв.
Уулзалтаар талууд 2025 оны 01-р сарын 17-нд болсон Хятад, Америкийн төрийн тэргүүн нарын утсаар ярих үедээ хүрсэн чухал ойлголтыг хэрэгжүүлэх арга хэмжээ болон хоёр улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чухал асуудлаар илэн далангүй, гүнзгий санал солилцлоо.
Америк фентанилтай холбоотойгоор Хятадад нэмэлт тариф ногдуулж буй явдал, 1974 оны АНУ-ын Худалдааны Актын 301 дүгээр хэсгийн хүрээнд эхлүүлж байгаа шалгалтууд, мөн "тэгш" тариф тогтоохоор төлөвлөж буй асуудалд Хятадын тал анхаарал хандуулж, төв чангаар харьцаж буйгаа илэрхийлэв.
Түүнчлэн талууд тогтвортой, харилцан ашигтай Хятад-Америкийн эдийн засаг, худалдааны харилцаа нь хоёр улсын ашиг сонирхолд нийцнэ гэдэгт санал нэгдэж, цаашид харилцан сонирхсон асуудлаар яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцлоо.
