solongonews
Өвөр Монголын эдийн засаг эхний хоёр сард тогтвортой өсөлтөө хадгаллаа
2025-03-21 10:46
Өвөр Монголын эдийн засаг эхний хоёр сард тогтвортой өсөлтөө хадгаллаа.

Сэтгүүлч ӨМӨЗО-ны статистикийн газраас мэдээлснээр, энэ оны эхний хоёр сард ӨМӨЗО-ны аж үйлдвэрийн үйлдвэрлэл,үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт, зах зээлийн хэрэглээ,эдийн засгийн ерөнхий үйл ажиллагаа тогтвортой хөгжиж байна.
Аж үйлдвэрийн үйлдвэрлэл тогтвортой хөгжиж,тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, өндөр технологийн үйлдвэрлэл хурдтай нэмэгджээ.Энэ оны 01-02-р сар хүртэл Өвөр Монголын дүрмийн сан нь 20 сая юаниас давсан үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн нэмэгдсэн өртөг өнгөрсөн оны мөн үеэс 5.8 хувь өссөн байна.Үүний дотор тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн салбарын нэмүү өртөг өнгөрсөн оны мөн үеэс 40.5 хувь, өндөр технологид суурилсан боловсруулах үйлдвэрийн нэмэгдсэн өртөг өнгөрсөн оны мөн үеэс 24.6 хувь нэмэгджээ.
Үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт хурдацтай өсөж, өндөр технологийн салбарын хөрөнгө оруулалт хурдацтай өссөн.Энэ оны 01-02-р сард Өвөр Монголын үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт  өнгөрсөн оны мөн үеийнхээс 20.2 хувь нэмэгдсэн байна.Үүний дотор дээд технологийн үйлдвэрлэлд оруулсан хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үеэс 81.1 хувь өссөн байна.
Зах зээлийн хэрэглээ үргэлжлэн сэргэж байна.2025 он бол ӨМӨЗО-ны аж ахуйн нэгжийн "Хэрэглээний түвшнийг нэмэгдүүлэх жил" юм. Үүний тулд Өвөр Монгол хуучин өргөн хэрэглээний барааг шинэ бүтээгдэхүүнээр солих зэрэг хэрэглээг дэмжих олон үйл ажиллагааг цахим болон офлайн хэлбэрээр зохион байгуулжээ.Энэ оны 01-02-р сар хүртэл Өвөр Монголын өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ 89 тэрбум 540 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.2 хувь өсжээ.

 

 

Зохиогч: ЯН ВЭЙ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл