solongonews
2024 онд 610 сая хүн Хятад улсын хилээр нэвтэрчээ
2025-01-14 15:13
2024 онд 610 сая хүн Хятад улсын хилээр нэвтэрчээ.

Хятадын Үндэсний цагаачлалын алба 2024 оны цагаачлалын удирдлагын үндсэн мэдээллийг өнөөдөр буюу 01-р сарын 14-нд нийтэлсэн байна.2024 онд Хятадын хилээр давхардсан тоогоор 610 сая хүн орж гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 43.9 хувь өссөн тоон үзүүлэлт болжээ.Үүний дотор эх газрын оршин суугчид давхардсан тоогоор 291 сая, Хонконг, Макао, Тайваньд давхардсан тоогоор 254 сая, гадаадын сая оршин суугчид давхардсан тоогоор 64,882 хүнд хүрсэн байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс тус тус 41.3 хувь,38.8 хувь,82.9 хувь өссөн байна.Давхардсан тоогоор нийт 20.115 сая гадаадын иргэн Хятад улсын боомтоор визгүй нэвтэрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 112.3 хувь нэмэгдсэн байна.

2024 онд гадаадын иргэдэд нийт 2.597 сая виз олгосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 52.3 хувь өссөн байна.Үүний дотор 1.476 сая боомтын виз олгосон нь өнгөрсөн оны мөн үеэс 87.3 хувь өсөж,Хятадад давхардсан тоогоор 72000 гадаадын иргэнд ойр орчмын виз сунгах, дахин олгох ажлыг гүйцэтгэсэн байна. 

Зохиогч: РЭНЬ ЧИНЬЧИНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл