solongonews
Хятад улс Дэлхийн хүнсний байгууллага (WFP)-д 5 сая ам.доллар хандивлав
2015-11-26 10:21
Өмнөд Суданы үр тарианы аюулгүй байдалд туслалцаа үзүүлэх зорилго бүхий Хятад улсын засгийн газрын 5 сая ам.долларын хандивын мөнгийг хүлээж авснаа Дэлхийн хүнсний байгууллага 25-нд мэдэгджээ.

Уг байгууллага тэмдэглэхдээ, Хятад улсын хандивласан мөнгөөр үр тариа, тос, давс худалдан авч Өмнөд Суданы Дээд Нил бүс, Жонглей муж болон Нэгдмэл муж зэрэг мөргөлдөөний хор нөлөөг амсаад байгаа бүс нутгийн иргэдэд тусална гэжээ.

Хамгийн сүүлийн үеийн холбогдох шинжилгээнд харуулснаар, өдгөө Өмнөд Суданд 3 сая 900 мянган хүн хүнсний хүнд ноцтой хомсдолд ороод байна. Дэлхийн хүнсний байгууллагын Өмнөд Суданы ажил хариуцсан албан тушаалтны хэлснээр, Хятад улсын хандивын мөнгө тухайн нутгийн иргэдийн өлсгөлөн хоосон байдлыг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэх юм байна.

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : Синь Хуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл