Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев 22-ны өдөр хэлэхдээ “Казахстан, Хятадын харилцаа түүхэн дэх хамгийн сайн үе шатандаа байна.Хятад улстай харилцаагаа хөгжүүлэх нь Казахстаны хувьд дипломат харилцааны тэргүүлэх чиглэл бөгөөд хоёр талын хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэхэд шинэ түлхэц өгөхөд бэлэн байна” гэжээ
Касым-Жомарт Токаев БНХАУ-аас Казахстанд суугаа Элчин сайд Хань Чүньлиний өргөн барьсан Итгэмжлэх жуух бичиг хүлээн авахдаа ингэж хэлсэн байв.
Хань Чүнлинь“Казахстанд суугаа шинэ элчин сайд болсны хувьд хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, Хятад Казахстаны байнгын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхийн төлөө чадах бүхнээ хийнэ”гэв.
Хань Чүнлинь 2024 оны 12-р сарын 30-нд Казахстан улсад хүрч, шинэ албан тушаалдаа орсон байна.
