ШХАБ-ын ур чадварын тэмцээн Чиндао хотод болов
2024-12-19 11:34
ШХАБ-ын ур чадварын тэмцээн Чиндао хотод болов.

ШХАБ-ын гурав дахь удаагийн ур чадварын тэмцээн 12-р сарын 18-ны өдөр Чиндао хотод нээлтээ хийсэн бөгөөд оролцогч техникийн ажилчдын төлөөлөл аж үйлдвэрийн роботын ажиллагаа ба тохируулга, үйлдвэрлэлийн ухаалаг удирдлага, механик угсралт гэсэн гурван агуулгаар өрсөлдсөн юм.Энэхүү тэмцээн нь өрсөлдөөн, сургалт, тусгай лекц, ур чадвар солилцох, компанид зочлох зэрэг агуулгаар ШХАБ-ын гишүүн орнуудын ажилтнуудын ур чадварын солилцоо, харилцан суралцах, нөхөрлөлийг дэмжихэд зорилго тавьсан байна.


Зохиогч: ЛИ ЗИХЭН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх
