solongonews
Хятадын Зүүн хойд нутгийн далай дамнасан хамгийн том гүүрний төсөл эхэллээ
2025-02-24 16:58
Хятадын Зүүн хойд нутгийн далай дамнасан хамгийн том гүүрний төсөл эхэллээ

Хятадын зүүн хойд нутгийн далай дамнасан хамгийн том гүүрийн төсөл болох Чанхай гүүрийн төслийг Ляо Нин мужийн Далянь хотод 02-р сарын 24-нд албан ёсоор эхлүүлэв. Энэхүү төсөл нь Хятадын 507-р авто замын чухал хэсэг бөгөөд нийт урт нь 25.5 км байж, үүнээс далайгаар гарах хэсэг нь 19 км орчим юм, Далянь хотын Чанхай сяний Дачан Шаньдао арлын Юань-Ян боомтын зүүн талаас далайд нэвтэрч, Личаншань хоолойг гатлан, ​​Далянь хотын Пуланьдянь бүсийн Пикөүган боомтын зүүн талд буух болно.

Төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 7.9 тэрбум юань орчим байж, бүх шугам нь нэгдүгээр зэрэглэлийн хурдны замын техникийн стандартыг мөрдөж, хоёр чиглэлд дөрвөн эгнээтэй, зураг төслийн хурд нь цагт 80 км бөгөөд 2030 онд барьж дуусан, ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл