solongonews
Хятадын “анхдагчууд”- Хятадын үйлдвэрлэлийн ”шинэ” дэвшилт
2025-02-14 10:05
Хятадын “анхдагчууд”- Хятадын үйлдвэрлэлийн ”шинэ” дэвшилт

Хятадын үйлдвэрлэсэн зорчигч тээврийн том оврын нисэх онгоц С929 дэлхийд анхдагч хэрэглэгчийнхээ захиалгыг авах гэрээнд гарын үсэг зурж, том оврын нисэх онгоцны салбарт шинэ ахиц гаргасан юм. Хятадын дотооддоо үйлдвэрлэсэн анхны том оврын хөлөг онгоц арилжааны зориулалтаар ашиглалтад орж, далайн аялал жуулчлалын шинэ байдлыг бий болгосон. Ногоон эрчим хүчний хөгжлийн шинэ замыг эрэлхийлэх зорилгоор Азийн аж үйлдвэрлэлийн Түвшний далайн салхины эрчим хүчний устөрөгчийн үйлдвэрлэлийн анхны жишиг төслийг эхлүүллээ. 2024 оныг эргэн харахад Хятад улсад "анхдагч" үйл явдлууд ар араасаа цуварч, дэлхийн улс түмний сэтгэлд хүрч байна.

С929 дэлхийн анхны хэрэглэгчтэйгээ гэрээнд гарын үсэг зурав

Гарын үсэг зурлаа! Саяхан болж өнгөрсөн Хятадын олон улсын сансар судлалын 15-р яармаг дээр Аir Сhinа болон Хятадын Арилжааны нисэх онгоцны корпорац С929 зорчигч тээврийн нисэх онгоцыг ашиглах санамж бичигт гарын үсэг зурсан. Аir Сhinа компани нь С929 зорчигч тээврийн том оврын нисэх онгоцны дэлхийн анхны хэрэглэгч болох гэж буй юм.

С929 бол С919-ийн дараа том оврын нисэх онгоцны салбарт Хятадын хэрэгжүүлж буй өөр нэг томоохон төсөл юм. СОМАС-ын холбогдох албаны хүний мэдээлснээр С929 том оврын зорчигч тээврийн нисэх онгоц нь үндсэн суудлын ангиллаар 280 хүний суудалтай, нислэгийн зай нь 12,000 километр хүрэх боломжтой. Энэ нь олон улсын болон бүс нутгийн зорчигч тээврийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах боломжтой.

Хятадын бие даасан оюуны өмчийн эрхтэй анхны тийрэлтэт онгоц \Jет маinlinеr\ болох С919 нь гайхалтай амжилтанд хүрсэн. Нийт захиалга 1000-аас давж, 2024 онд нийлүүлэгдсэн 50 орчим нисэх онгоцны нийт арилжааны нислэгийн хугацаа 17,000 цагаас давсан; 15 чиглэлд нислэг үйлдсэн бөгөөд зах зээлд улам тохиромжтой, найдвартай үйлчилгээ хангаж байна.

С919-ийн  суурин дээр судлан бүтээсэн  С929 нь улам том овортой, илүү олон зорчигч тээвэрлэх боломжтой, улам хол зайд нислэг үйлдэх хүчин чадалтай юм. СОМАС-ын холбогдох албаны хүн:

- С929 нь Хятадын дотоодын арилжааны зориулалттай нисэх онгоцыг сайжруулах, арилжааны нисэх онгоцны үйлдвэрлэлийн хөгжлийг ахиулахад чухал ач холбогдолтой. С929 нь Дэлхийн анхны хэрэглэгчтэй болсноор Хятадын том оврын нисэх онгоц үйлдвэрлэх салбар хөгжлийн шинэ шатандаа орж, ирээдүйн дэлхийн агаарын тээврийн зах зээлд чухал байр суурь эзлэн, Хятадын агаарын тээврийн үйлдвэрлэлийн хөгжилд илүү хүчтэй түлхэц үзүүлэх төлөвтэй байна.

Дэлхийн хамгийн том "Шахмал агаарын эрчим хүчний пауэрбанк"-ын барилгын ажил эхэллээ

 Дэлхийн хамгийн том шахмал агаарын эрчим хүч нөөцлөх цахилгаан станц болох Жиньтань давсны агуйн шахмал агаарын эрчим хүчний нөөцийн төслийн хоёрдугаар шатны барилгын ажил 2024 оны 12-р сарын 18-нд албан ёсоор эхэлсэн. Энэхүү төсөл нь Жянсу мужийн Чанжөү хотын Жиньтань дүүрэгт байрладаг. Энэ нь одоогоор дэлхийн хамгийн том нэг нэгж хүчин чадалтай, хамгийн их хүчин чадалтай, шахмал агаарын эрчим хүч хадгалах цахилгаан станц юм.

Мэдээллийн дагуу энэхүү төсөл нь найман цаг эрчим хүч хуримтлуулж, дөрвөн цагийн турш цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай, эрчим хүч хувиргах үр ашиг нь 70 хувиас дээш бүхий нэг цэнэглэлтээр 2.8 сая киловатт цаг цахилгаан эрчим хүч хуримтлуулах боломжтой. Энэ нь 100,000 шинэ эрчим хүчний автомашины цэнэглэх хэрэгцээг хангах боломжтой 350 МВт-ын хүчин чадалтай түлшгүй шахмал агаарын эрчим хүч нөөцлөх 2 багц барихаар төлөвлөж байна.

Энэхүү төсөл нь техникийн томоохон хүндрэлтэй асуудлыг шийдэж, дэлхийн хамгийн дэвшилтэт агаарын турбин, компрессорын төхөөрөмжийг боловсруулах, үйлдвэрлэх, үндсэн тоног төхөөрөмжийг 100 хувь нутагшуулах боломжтой болсон. Энэ нь ашиглалтад орсны дараа жилийн эрчим хүчний үйлдвэрлэл 924 сая киловатт-цагт хүрч, жилийн турш 270 гаруй мянган тонн стандартын нүүрс хэмнэж, нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг 520 гаруй мянган тонноор бууруулж, энэ нь Хятадад томоохон хэмжээний шахмал агаарын эрчим хүчний нөөцийг арилжааны зориулалтаар ашиглах орон зайн хоосныг нөхөх болно.

Хятадын далай дахь газрын тос, байгалийн хийн тоног төхөөрөмжийн анхны "ухаалаг үйлдвэр" баригдсан

Бараг 10 тонн ган хавтанг ердөө 20 минутын дотор 10 гаруй дамжлагаар янз бүрийн хэмжээ, хэлбэрийн платформын хэсгүүдэд боловсруулж, дараа нь ухаалаг үйлдвэрлэлийн шугамаар хэдэн мянган тонн далайн хүнд даацын тоног төхөөрөмж болгон "хувиргадаг". Хятадын далай дахь газрын тос, байгалийн хийн тоног төхөөрөмжийн анхны "ухаалаг үйлдвэр"-ийн угсармал цехийн ухаалаг үйлдвэрлэлийн шинэ дэвшил олны анхаарлыг татаж байна.

Далай дахь газрын тосны инженерийн ухаалаг үйлдвэрлэлийн баазын хоёр дахь үе шат 2024 оны 10-р сарын 30-нд албан ёсоор ашиглалтад орсноор Хятадын дотоодын далай тэнгист газрын тос, байгалийн хийн тоног төхөөрөмжийн анхны “ухаалаг үйлдвэр” байгуулагдлаа. Тус үйлдвэр нь Тяньжин хотын Бинхай шинэ дүүрэгт байрладаг бөгөөд ойролцоогоор 575,000 хавтгай дөрвөлжин метр талбайг эзэлдэг. Жилд 88,000 тонн газрын тос, байгалийн хий үйлдвэрлэх хүчин чадалтай.

- Үйлдвэрлэлийн ухаалаг гурван шугамыг тус цехэд суурилуулсан. Дижитал ажлын захиалгыг ашигласнаар ачих, тээвэрлэх, өргөх, зүсэх, гагнах зэрэг олон процесс автомат болсон байна. Уламжлалт үйлдвэрлэлийн загвартай харьцуулахад барилгын үр ашиг өндөр байж, 25 хувиар өссөн байна гэж Далай дахь газрын тосны инженерийн Тяньжин Ухаалаг Үйлдвэрлэлийн Баазын угсармал цехийн орлогч дарга Лю Чао хэлэв.

Хятадын дотоодод үйлдвэрлэсэн анхны том оврын аяллын хөлөг онгоц далайд гарчээ

Хятадын үндэсний хөлөг онгоцны корпорацын охин компани болох Шанхай Вайгаочяо хөлөг онгоцны үйлдвэр ХХК-ийн бүтээсэн Хятадын дотоодын анхны том оврын аяллын хөлөг "Аidа Маgiс Сiту" Шанхайн Вусонкоу олон улсын аяллын боомтод 2024 оны 01-р сарын 01-нд анхны аяллаа албан ёсоор эхлүүлэв. Энэ нь Хятад улс том оврын аяллын хөлөг онгоцны үйлдвэрлэл, ашиглалтын салбарт томоохон ахиц гаргаж, дотоодод үйлдвэрлэсэн том оврын аяллын хөлөг онгоцнууд дэлхийд албан ёсоор хөл тавьсан гэсэн үг юм.

Найман жилийн шинжлэх ухааны судалгаа, таван жилийн зураг төсөл, барилгын ажлын үр дүнд "Аidа Маgiс Сiту" нь нийт 135,500 тонн, 2,125 зочны өрөөтэй, 5,246 зорчигч хүлээн авах хүчин чадалтай, 16 давхар амьдрах орон зайгаар тоноглогдсон. 40,000 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий зугаа цэнгэлийн зориулалттай орон зайтай. Шанхай Вайгаочяо хөлөг онгоцны үйлдвэр ХХК-ийн ерөнхий менежер Чен Ган:

- Бид дэлхийн 361 ханган нийлүүлэгч, 1105 туслах аж ахуйн нэгжийг холбож, удирдан чиглүүлж, хэд хэдэн үндсэн технологийг нэвтрүүлж, том оврын хөлөг онгоцны зураг төсөл хийж зохион бүтээх, нарийн ээдрээтэй инженерийн системийг удирдах менежментийн чадвараа дээшлүүлсэн юм гэж хэллээ.

 2024 оны 12-р сарын 15-ны байдлаар "Аidа Маgiс Сiту" нь 80 орчим удаа амжилттай аялж, 300,000 орчим жуулчдад үйлчилсэн байна. Вайгаочяо хөлөг онгоцны үйлдвэрлэлийн холбогдох албаны хүн:

- Аяллын хөлөг онгоцны хэвийн, үр ашигтай ажиллагааг хангахын тулд компани нь хүлээлгэн өгсний дараах хэрэгжүүлэх төслүүдийг идэвхтэй зохицуулж, давхардсан тоогоор нийт 1600 орчим хүнийг хөлөг онгоцонд суулгах ажлыг зохион байгуулж, галаас сэргийлэх хаалга солих болон өнгөлгөөний засвар үйлчилгээ зэрэг барилгын хүнд хэцүү ажлуудыг үе шаттайгаар гүйцэтгэжээ. Аялал жуулчлалын үйл ажиллагаанд өдрийн цагаар үйлчилгээ үзүүлэх зорилгоор борлуулалтын дараах онлайн үйлчилгээний платформыг ажиллуулдаг байна.

Хятадын хот дотор зорчих устөрөгчийн хөдөлгүүрт анхны галт тэрэгний туршилтын аялал эхлэв

03-р сарын 21-нд БНХАУ-ын бие даан бүтээсэн устөрөгчийн хөдөлгүүрт анхны галт тэрэг холын зайн зорчигчийн туршилтын шугам дээр туршилт явж, галт тэрэг бүрэн ачаалалтайгаар цагт 160 км хурдтай явж, бүрэн систем, бүрэн хувилбар, олон түвшний гүйцэтгэлийн стандарт хангасан нь төмөр замын тээврийн салбарт устөрөгчийн эрчим хүчийг ашиглахад шинэ нээлт боллоо.

Устөрөгчийн галт тэрэгнүүд юугаараа ялгаатай вэ? Хотын оршин суугчдын хороололд өндөр хурдтай зорчих устөрөгчийн хөдөлгүүртэй анхны галт тэрэг нь түлш эрчим хүч юм уу, цахилгаан эрчим хүчээр ажилладаг уламжлалт галт тэрэгнүүдтэй харьцуулахад хүчтэй, удаан эдэлгээтэй устөрөгчийн эрчим хүчний эх үүсвэрийн системтэй болж, тээврийн хэрэгслийн ашиглалтад зориулагдсан байна. Туршилтын мэдээллээс харахад галт тэрэгний нэг километрт ногдох эрчим хүчний бодит дундаж хэрэглээ 5 киловатт цаг болж, олон улсад тэргүүлж байна.

Энэхүү галт тэрэг нь эрчим хүчний нөөцлөл, устөрөгчийн эрчим хүчний систем бүхий хуваарилагдсан эрчим хүчний холимог хангамжтай. Мөн Хятадын бие даан боловсруулсан устөрөгч-цахилгаан эрчим хүчний холимог менежментийн стратеги, хяналтын системийг нэвтрүүлсэн. Энэ нь эрчим хүчний ашиглалтын үр ашигтай байдлыг ихээхэн сайжруулж, эрчим хүчний хангамжийн уян хатан, найдвартай байдлыг дээшлүүлснээр аяллын хамгийн дээд зайг 1000 километрээс илүү байлгах боломжтой болжээ.

300 МВт хүчин чадалтай F ангиллын хүнд даацын хийн турбин ашиглалтад орлоо

Нүсэр том хийн турбинууд нь дэлхийн хэмжээнд үйлдвэрлэхэд хамгийн хэцүү тоног төхөөрөмжийн нэг гэдгээрээ алдартай. "Үйлдвэрлэлийн салбарын гэрэлт цамхаг" гэгддэг. 2024 оны 10-р сарын 07-нд Хятад улсын бие даан бүтээсэн 300 мегаваттын хүчин чадалтай F ангиллын хүнд даацын хийн турбин Шанхайн Линган хотод амжилттай ашиглалтад орж, төслийн ахиц дэвшилд шинэ нээлт боллоо.

Хийн турбиныг ашиглалтад оруулах туршилт нь машины иж бүрэн туршилтын баталгаажуулалтын үе шатны анхны томоохон туршилт бөгөөд машиныг бүрэн шалгах үндэс суурийг тавьсан юм. Энэ удаад хийн турбин амжилттай ашиглалтад орсон нь 2024 оны 02-р сард анхны загвар нь үйлдвэрлэлээс хасагдсанаас хойш хийгдсэн хойших технологийн ихээхэн дэвшил юм. Төслийн боловсруулалт машины туршилтын баталгаажуулалтын шинэ үе шатанд бүрэн орсныг харуулж байна.

Мэдээлэлд дурдсанаар энэхүү машины нэгдсэн эргэлтийн  үр ашиг нь 60 хувиас давж, түлшийг цахилгаан болгон хувиргах явцад энэ нь уламжлалт хийн турбинтай харьцуулахад эрчим хүчний үр ашгийг үр дүнтэй бууруулж чаддаг байна. Үйл ажиллагааны тогтвортой байдлын хувьд 8000 гаруй цагийн турш тасралтгүй, тогтвортой ажиллах боломжтой. Том хэмжээний эрчим хүчний системийн тогтвортой байдлын өндөр шаардлагуудыг хангадаг.

"Дэлхийн 1-р кран"-ыг амжилттай хүлээлгэн өглөө

2024 оны 03-р сарын 06-ны өдөр "Дэлхийн 1-р кран" болох ХСА4000 дугуйт краныг амжилттай хүлээлгэн өгснөөр ХСМG компани 1000 тоннын даацтай краны судалгаа, хөгжүүлэлтийн чиглэлээр өөрийн дэлхийн дээд амжилтыг дахин бүтээжээ.

 7 метр өндөр, 3.8 метр өргөнтэй энэхүү хамгийн сүүлийн үеийн дугуйтай кран нь 11 тэнхлэгтэй дугуйтай шасситэй бөгөөд бараа тээвэрлэхэд 10 гаруй паллетын ачааны машин шаарддаг. ХСМG өргөх машин механизмын судалгааны хүрээлэнгийн кран судалгааны хүрээлэнгийн ерөнхий захирал Ли Чанчин:

- “Хятад улсын  кран 5 тонноос 4000 тонн болтлоо үсрэлттэй хөгжиж байгааг харуулж байна", "1963 оны 03-р сард Хятад улсын анхны өөрөө зохион бүтээж, үйлдвэрлэсэн Q51 ачааны краныг туршилтаар амжилттай үйлдвэрлэсэн нь Хятадын инженерийн крануудын эхлэл байсан юм. Сүүлийн жилүүдэд бид тасралтгүй хүчин чармайлт гаргаснаар "Дэлхийн хамгийн том кран" гэсэн дэлхийн дээд амжилтыг долоон удаа шинэчилсэн бөгөөд Хятадын үйлдвэрлэлийг дэлхийд алдаршуулсан билээ" гэж хэлэв.

 Өнөөгийн байдлаар Хятад улс нэг удаад 230 тонн Объектыг 170 метр өндөрт өргөсөн дэлхийн хамгийн том дугуйт крантай боллоо; нэг удаад 400 тонн ачаа тээвэрлэх чадвартай дэлхийн хамгийн том арын хөтлөгчтэй уурхайн машинтай боллоо. Инженерийн машин механизмын салбарт Хятад улс "Том гүрний чухал бүтээгдэхүүнүүд" дундаас дээд цэгт хүртэл урагшилсаар байна.

Азийн аж үйлдвэрлэлийн зиндааны далайн салхины эрчим хүчний устөрөгч үйлдвэрлэх анхны төсөл хэрэгжиж эхэллээ

Хятадын Гуандун мужийн Жухай хотын Ваньшань дүүргийн Гуйшань далайн дээрх салхины хүчээр цахилгаан гаргах станцын аж үйлдвэрлэлийн зиндааны устөрөгчийн үйлдвэрлэлийн жишиг төсөл нь саяхан устөрөгчийг амжилттай үйлдвэрлэж, Азийн аж үйлдвэрийн зиндааны далайн салхины цахилгаан станцын устөрөгчийн үйлдвэрлэлийн анхны үлгэр жишээ төсөл болжээ.

Төслийг Өмнөд далайн салхины эрчим хүчний хамтарсан хөгжлийн ХХК, Чинхуа их сургуулийн Шеньжений олон улсын судалгааны хүрээлэн болон бусад нэгжүүд хамтран гүйцэтгэсэн байна. Гуйшань далайн салхин цахилгаан станцын №31 салхин турбины платформ дээр тулгуурлан энэхүү төсөл нь далайн усыг давсгүйжүүлэх, механик электрон удирдлага, электролитийн устөрөгчийн үйлдвэрлэл гэсэн гурван функциональ модулийг суурилуулсан. Электролизийн хүчин чадал нь 400 киловатт бөгөөд нэг цаг тутамд 80 стандарт шоо метр устөрөгч үйлдвэрлэж, цэвэршилтийн байдал нь 99.99 хувиас дээш болжээ.

Далайн салхины эрчим хүчний устөрөгчийн үйлдвэрлэл нь хэр найдвартай вэ? 2024 оны 09-р сарын эхээр "Матар" хар салхины жигүүрийн хэсэг Гуйшань далайг шүүрэн өнгөрч, цаг агаарын хүнд нөхцөлийг даван туулж, өнөөг болтол устөрөгчийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж нийт 600 гаруй цаг тогтвортой ажиллаж, устөрөгчийн үйлдвэрлэл нийт 4.5 тоннд хүрч, бүтэн жилийн устөрөгчийн үйлдвэрлэл нь 1350 тоннд хүрч, нүүрстөрөгчийн давхар ислийг бууруулах боломжтой.

2024 оны 12-р сарын 11-нд 156 зорчигчтой СZ6786 (Гуанжөү-Хайкөү) нислэг Хайкөү Мэйлань олон улсын нисэх онгоцны буудалд саадгүй газардсанаар Хайнань дахь Хятадыд дотоодын том оврын нисэх онгоц С919 арилжааны нислэгийн "анхны үзүүлбэр" амжилттай болсныг харуулж байна.

 

Хятадын дотоодын том оврын аяллын хөлөг онгоц "Аidа Маgiс Сiту" Гэрэл зургийг: Синьхуа агентлагийн сурвалжлагч ВАН ШЯН

300 МВт хүчин чадалтай F ангиллын хүнд даацын хийн турбин Синьхуа агентлаг

Далай дахь газрын тосны инженерийн Тяньжин Ухаалаг Үйлдвэрлэлийн Баазын хоолой үйлдвэрлэх цехийн тоон хяналтат хавтан зүсэгч машин

 Гэрэл зургийг: Синьхуа агентлагийн сурвалжлагч ЖАО ЗИШҮӨ

Хятадын хот дотор зорчигч устөрөгчийн эрчим хүчний анхны галт тэрэг Чанчунь дахь СRRС-ийн холын зайн зорчигч тээврийн туршилтын шугамд  амжилттай туршжээ

 Гэрэл зургийг: СRRС компани (Синьхуа агентлаг нийтэлсэн)

Зохиогч: Нийтлэл: КОН ДЕЧЕН
Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : СМТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл