solongonews
Дин Шюэшян Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөртэй уулзав
2025-03-27 10:08
Дин Шюэшян Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөртэй уулзлаа.

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Дин Шюэшян 03-р сарын 26-ны өдөр Бө Аогийн Азийн чуулга уулзалтын 2025 оны жил тутмын хуралд оролцохоор Хайнань мужийн Бө Ао хотод ирсэн Монгол Улсын Тэргүүн шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөртэй уулзав.

Дин Шюэшян:

- Хятад, Монгол хоёр уул ус, гол мөрөн холбогдсон хөрш зэргэлдээ улс юм. Урт хугацааны сайн хөршийн найрсаг харилцааг хөгжүүлэх нь хоёр орны ард түмний язгуур ашиг сонирхолд бүрэн нийцнэ. Хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэхийн төлөө Монгол Улстай хамтдаа чармайж, энх тайванч зэрэгцэн орших, харилцан туслалцах, хамтдаа хожих Хятад, Монголын  хувь заяаны хамтын цогцыг хамтдаа бүтээн байгуулж, улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлэн, хамтын ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлж, Хятад, Монголын харилцааг урагшлуулахад бэлэн байна гэдгээ илэрхийллээ.

Л.Гантөмөр сайд:

- Монгол Улс нэг Хятадын зарчмыг тууштай баримталж, Хятад улстай харилцаа холбоо, эрчим хүч, ашигт малтмал, өндөр технологи зэрэг салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр орны ард түмэнд үр өгөөжөө өгөхөд бэлэн байна гэж хэлэв. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл