solongonews
“Гал улаан” Цагаан сар
2025-02-27 17:07
“Гал улаан” Цагаан сар

Хятадын Цагаан сар дэлхийн соёлын биет бус өвд амжилттай бүртгэгдсэнээр Хятадын Цагаан сарын уур амьсгал өргөн болж, Хятадын бүх орон нутгийн Цагаан сарын ёс заншил нэр алдаршсан байна. Энэ жилийн Цагаан сарын баярын амралтыг 8 өдөр болгож, транзит визээс чөлөөлөх бодлогыг зөөлрүүлснээр Цагаан сарын баяраар аялах хүмүүсийн тоо шинэ дээд цэгтээ хүрлээ. Ардын ёс заншилтай аялал жуулчлал ба биет бус соёлын өвийн үзэсгэлэн худалдаа зэрэг Цагаан сарын үнэр амтыг агуулсан үйл ажиллагаанууд нь алдаршиж, гадаадын маш олон жуулчдыг хүлээн авч Хятадын ард түмэнтэй хамт Цагаан сараа тэмдэглэсэн байна.

Гэртээ харих зам хамгийн сайхан

01-р сарын 22-ны өдөр буюу умард орны бага Цагаан сар, өөрөөр хэлбэл галын 23-ны өдөр Наньчан хотоос Бээжингийн Фэнтай хүрэх D136 "Жин Ганшань” нэмэржит галт тэргэн дээр 2025 оны галт тэрэгний Цагаан сарын уран сайхны тоглолтын арга хэмжээ болов. Хөх цэцгэн шаазан угалзтай хувцастай галт тэрэгний үйлчлэгч нар цэцгийн далдуу эргүүлэх зэргээр шаазангийн соёл ба зан үйлийг сонгодог бүжигт нэгтгэж, зорчигчдод соёл иргэншсэн аяллын утга агуулгыг харуулсан байна. Галт тэрэгний уран сайхны тоглолтын арга хэмжээнд  зургаан жил оролцож буй галт тэрэгний дарга Хү Чинь:

- Галт тэргэн дээр хийгдэх Цагаан сарын уран сайхны тоглолт бол зөвхөн бидний өөрийн тайз төдийгүй, зорчигч бүрд зориулсан байдаг. Тоглолт жил бүр шинэчлэгдэж, зорчигчидтой харилцах харилцаа улам бүр нэмэгдсээр байна.

Уран бичлэгт сонирхолтой нэгэн жуулчин сойзоо бэхэнд дүрж дэлгэсэн улаан цаасан дээр "Эелсэг дулаан мэдрэмж зорчигчдын замыг гэрэлтүүлж, Эв санааны аялгуу хавартай хамт айсуй" гэх хос уянга бичиж  жуулчдын халуун алга ташилтыг хүлээлээ. Цаасан хайчилбар, цаасан нугалмай тасагт хүүхдүүд галт тэрэгний үйлчлэгчийн тайлбарыг сонсож, цаасан хайчилбарыг нарийн хайчлав. Хүүхдүүд бүтээлүүдээ харилцан сонирхож галт тэрэгний тасаг хөөр баяраар бялхсан. Инээд баяраар дүүрсэн "Жин Ганшань" нэрэмжит галт тэрэг урагшилж, холын зүг чиглэн зорчигчдын аялалд  мартагдашгүй дуртгал үлдээлээ.

 Тээврийн газрын мэдээлснээр энэ жилийн Цагаан сарын баяраар орон нутаг дамнасан иргэдийн аялал 9 тэрбумд хүрч, төмөр зам, иргэний агаарын тээврийн зорчигч тээврийн хэмжээ 510 сая, иргэний агаарын тээврийн зорчигч тээврийн хэмжээ 90 саяыг давж, түүхэн дээд амжилт тогтоосон байна. Энэ жилийн Цагаан сарын баярын аялал нь нутаг буцаж баяр тэмдэглэх буюу аяллаар Цагаан сараа тэмдэглэж, мөс цасны аялал ба өвлийн амралтаар аялах аяллууд нь онцлох үйл явдлуудыг нэмжээ.

  Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ дэргэд очиж, Цагаан сараа хамтдаа тэмдэглэв. Хотууд "Цагаан сараа гэр орондоо тэмдэглэх" соёлын аялал жуулчлалын брэндийг нэвтрүүлсэн бөгөөд гэр бүлийнхнээ дэргэдээ ирүүлэх аяллын галт тэрэгний тасалбар ч хямдралтай байсан юм. Энэ жилийн Цагаан сарын баяраар ихэвчлэн гэр бүлээрээ аяллаа. Хятадын Аялал жуулчлалын үйлчилгээний нийгэмлэг болон Түню аялал жуулчлалын сүлжээний хамтран нийтэлсэн "2025 оны Цагаан сарын аялал жуулчлалын хэрэглээний чиг хандлагын тайлан"-д дурдсанаар Цагаан сарын хэрэглэгчдийн дунд гэр бүлийн аялал 80 гаруй хувийг эзэлсэн. Эдгээрийн дотор гурван үеийнхний аялал, эцэг эх хүүхдийн аялал түгээмэл байж, үүнээс гадна "Дулаан орны аялал", "Мөс цасны аялал"-ын сонголтууд  ч түгээмэл болсон байна.

  Цагаан сарын баярын 40 гаруй хоногт нутгаа зорьж байгаа хүмүүс догдолсон сэтгэлээ дарж ядан аяллаа эхлүүлэв. Хятадын Харилцаа холбооны их сургуулийн профессор Ван Хунюй:

- Цагаан сарын баярын аялал нь Хятадын ард түмний сэтгэл догдлуулсан баялаг дурсамж юм. Үзэл баримтлал, ёс заншил өөрчлөгдөхийн хэрээр аяллын арга барил, золголтын хэлбэрүүд өөрчлөгдсөн ч гэр бүлийн уулзалт ер өөрчлөгдсөнгүй. Энэ нь Хятадын ард түмний сайн сайхан амьдрах хүсэл эрмэлзлийг илэрхийлж байгаа юм.

Соёлын биет бус өвийн Цагаан сарын баяр, өнгөлөг "Шинэ жилийн ёс заншил"-ыг харуулна

Цагаан сараа өнгөрүүлэх гэдэг нь халуун дулаан, дахин уулзаж, баяр баясгалантай, сэтгэл догдлолоор өнгөрүүлэхийг хэлж байгаа юм. Хаврын баярыг дэлхийн өвд амжилттай бүртгүүлсэн нь "Соёлын биет бус өвтэй хамт Цагаан сараа тэмдэглэх" моод болгож, 2025 оны Цагаан сарын баярын аялал жуулчлалын платформоос гаргасан  “Соёлын биет бус өвд тоглох шилдэг арван арга”-д, Дүнхуан хотод ханын зураг зурах, Кашгарт вааран эдлэл хийх, Дали хотод эртний нэхмэл эдлэлийг будах зэрэг ажиллагаа зохиож, соёлын биет бус өвийг аялал жуулчлалтай хослуулснаар Цагаан сард шинэ сайхан утга учрыг нэмсэн байна.

Саяхан Гирин мужийн Сүн Юань хотын Цагаан нууранд мөс цасан загас агнуурын 23 дахь удаагийн соёлын аялал жуулчлалын наадам нээлтээ хийлээ. Өвлийн загас агнуур нь загас агнуурын соёл, Цагаан сарын зан заншил, мөс цасны хэв маягийг хослуулсан бөгөөд нуураа тахиж тор сэрээх, мөсөн нүх ухах, торлогдсон загасаа хураах зэрэг нь жуулчдад мөс, цасны "Биет бус цагаан сар"-ыг мэдрүүллээ.

 Саяхан Бай Цао Вэйгийн Цагаан сарын бэлгийн шууд нэвтрүүлгийн өрөөнд тус брэнд соёлын биет бус өвийн загасан дэнлүүг өвлөн авсан Пань Миныг урьж, шууд нэвтрүүлгээр биет бус соёлын өвийн загасан дэнлүү хийх аргыг сонирхуулахын зэрэгцээ Цагаан сарын бэлгэнд зориулсан хайрцагласан самар зарж, нэг сая гаруй борлуулалт хийсэн байна. Шууд нэвтрүүлгээр бараа худалдаж авах буюу онлайн үзэсгэлэнгээс бараа авах нь бүгд шинэ жилийн хэрэглээний нэгэн халуун цэг болжээ.

2000-аад оноос хойш төрсөн хүмүүс хэрэглээний зах зээлийн гол тулгуур болж, азын бугуйвч, хиймэл хумс, хил дамнасан хамтарсан бүтээгдэхүүн зэрэг нь их таалагдаж байв. 2025 оны "могойнцор хүүхэлдэй"- тэй "Могой жилийн соёл, бүтээлч тээврийн карт", могой хэлбэрээр гоёсон Капибала бяцхан шар далайн гахай, эсвэл соёлын биет бус өвийн модон блокоор хийсэн "Шалгалт бүрийг амжилттай давна уу" гэсэн бичигтэй шинэ жилийн зургууд, "Оюун санааны дотоод хэрэглээг үгүйсгэ" гэсэн утгатай Цагаан сарын баярын тусгай хос уянга зэргүүд нь алдартай байж, залуу хэрэглэгчдийн дунд өргөн тархсан юм. Цагаан сарын баярын сэдэв нь соёлын бүтээлч байдлыг биет бус соёлын өвийн элементүүдтэй хослуулж, залуучуудад сэтгэл хөдлөлийн үнэ цэн ба орчин үеийн шинэ жилийн дүр төрх, шинэ соёлын туршлага авчирсан юм.

Гадаадынхныг гайхшруулж, Хятадын Цагаан сарын аз жаргалыг мэдрээрэй

Дэлхийн олон газарт Хятадын Цагаан сарыг тэмдэглэх урсгал нэмэгдэж, Хятадын Цагаан сар дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, үнэлэгдсэн Хятадын соёлын бэлгэдэл болж, бүх хүн төрөлхтний соёлын нийтлэг үнэт зүйл болоод байна.

- Энэ жил Бээжинд болох миний анхны Цагаан сар, миний хүсэн хүлээж байгаа баяр, би Хятадын Цагаан сарын баярыг хүсэн хүлээдэг. Энэ баяр бол амьдрал, соёлын ач холбогдлыг харуулсан гэж би бодож байна. Хүмүүс хаана ч байсан гэр нутагтаа харьж хайртай хүмүүстэйгээ уулзаж, Цагаан сарыг угтдаг. Энэ үзэл санаа нь миний сэтгэлийг маш ихээр хөдөлгөсөн гэж Хятадын Ардын Их Сургуульд сурдаг Иран улсын оюутан Е Жэнжэн нэгэн ярилцлагадаа дурджээ.

Хятад улс визгүй зорчих бодлогоо иж бүрэн өргөжүүлэн оновчтой болгож, 54 орны гадаадын иргэдийн Хятадад байх хугацааг 240 цаг болгон сунгаснаар олон гадаадын иргэд Хятадад Цагаан сарын баярын уур амьсгал, баяр жаргалант Цагаан сарыг өөрийн биеэр мэдэрч байна.

Энэ жилийн Цагаан сараар Хятадын боомтуудаар зорчигчдын урсгал шинэ шатанд гарч, өдөр бүр орж ирж буй зорчигчдын тоо дунджаар 1.85 саяд хүрч, өнгөрсөн жилийн Цагаан сараас 9.5 хувиар нэмэгдсэн байна. Нисэх онгоцны буудал, боомтуудад Хятадын шинэ жилийн улаан дэнлүү, өлзий зангиа болон бусад бэлгэдлийг өлгөж, гадаадын жуулчдад Хятадын Цагаан сарын баяр хөөртэй уур амьсгалыг тод томруун мэдрэх боломж олгосон юм.

Цагаан сарын баяр бол Хятадынх төдийгүй, дэлхийн баяр юм. Өнөөдөр Цагаан сартай холбоотой арга хэмжээ дэлхийн 200 шахам улс орон, бүс нутагт нэвтэрч, янз бүрийн арга хэмжээнүүд нь хүмүүсийн хүсэн хүлээдэг зүйл болоод байна.

Саяхан Унгарын нийслэл Будапешт хотод хоёр өдрийн турш үргэлжилсэн Цагаан сарын баярын сүм хийдийн үзэсгэлэн боллоо. Унгар болон ойр орчмын бүс нутгаас олон арван мянган хүн цугларч, Хятадын могой жилийн сар шинийн баярыг тэмдэглэв. Тайзан дээр Хятадаас ирсэн уран бүтээлчид луу, арслант бүжиг, янгуу бүжиг, Бээжин шийг тайзнаа тоглож, зарим эрчүүд бага насны хүүхдүүдээ мөрөн дээрээ үүрэн үзүүлбэрийг анхааралтай үзэж байлаа. Сүмийн үүдэнд байрлах гарын үсгийн самбар дээр хятад, унгар, англи хэлээр бичсэн бичээсүүд дүүрэн харагдана.

Цагаан сарын баярын соёл нь сүм хийдийн цуглааны хөл хөдөлгөөн, баяр ёслолоос гадна, дэлхий даяар маш сайн борлуулагдаж байгаа баярын уур амьсгал, шинэлэг зүйлээр дүүрэн Цагаан сарын төрөл бүрийн бүтээгдэхүүнээр илэрч байв. Шаньдүн мужийн Таньчэн хотод байрлах Хятадын өлзий зангиа үйлдвэрлэлийн төрөлжсөн 70 тосгонд захиалга нэмэгдэж байна. Загвар зохион бүтээгчид хилийн чанад дахь зах зээлийн эрэлт хэрэгцээг хангахын тулд төрөл бүрийн шинэлэг загварлаг элементүүдийг уламжлалт гар урлалтай хослуулан хийжээ. Хэбэй мужийн Шижяжуан хотын Гаочэн дүүрэгт байрлах "Хятадын ордны дэнлүүний хамгийн том тосгон" гэгддэг Түньтөү тосгоны айл өрх бүр баяр наадмын зах зээлийн хэрэгцээг хангах үүднээс ордны дэнлүү хийгээд завгүй байлаа. Өдгөө Түньтөү тосгонд үйлдвэрлэж буй ордны дэнлүүний төрлүүд улам олон болж, модон сийлбэртэй ордны дэнлүү, нэхий дэнлүү, гар урлалын цаасан дэнлүү зэрэг 300 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, улс орны хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангаж байна.  

Хил дамнасан цахим худалдаа хөгжихийн хэрээр гадаадын хэрэглэгчид Хятадын Цагаан сарын уур амьсгалыг хялбархан мэдрэх боломжтой болсон нь дэлхийн хэрэглээний зах зээлийг идэвхжүүлж, соёлыг түгээн дэлгэрүүлэхэд түлхэц болсон юм. Хятадын Цагаан сарын баяр дэлхийд алдаршиж, улмаар дэлхийд танигдсан соёлын нэрийн хуудас болж байна.

Зохиогч: ЯНЬ БИН, СУН ЖЯХАН, МЭЙ ДЯНЬЗИ
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Солонго Мдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл