solongonews
Өөрийн хүссэн даашинзаа өмсөхийн тулд...
2015-11-18 10:49
Шинэ жилээр өөрийн хүссэн даашинзаа өмсөхийн тулд...

Шинэ жил болоход эмэгтэй бүр л хамгийн гайхалтай нь байхыг хүсдэг. Гэвч заримых нь хүсэл талаар болдог тохиолдол ч бий. Хамгийн том асуудал нь унжсан өөхнүүд байдаг. Хэрвээ та хүссэн даашинзандаа багтаж, тэрхүү үдшийн хамгийн гайхалтай гүнж нь байхыг хүсэж байгаа бол доорхи зүйлсийн ягштал баримтлаарай. Өнөөдрөөс эхэл.

-Өглөө босоод 4 стакан ус уу. ЗААВАЛ!!!

-7 хоногт  1 удаа цагаан хоол идээрэй. Ходоод гэдсийг тань амраах болно.

-Өдөр бүр 2-3 литр ус уу

-Бага багаар олон удаа хоолло.

-6 цагаас хойш ус, чихэргүй тараг, алим, ногоон ногооноос өөр юу ч битгий ид.

-Цэх сууж хоолоо ид. Ингэвэл бөгтийж сууж идсэнээс бага иддэг.

-2-р хоол идэхдээ савх хэрэглэ. Бага  иддэг юм.

-Болж өгвөл тахиа, загасны мах идэхийг хичээгээрэй. Боломжгүй бол өөхгүй үхрийн мах идээрэй.

-Түргэн хоолыг март.

-Цагаан гурилан бүтээгдэхүүнээс татгалз.

-Шаттай найзла, цахилгаан шатыг март.

-Стресстэхгүй бай. Хүн ууртай үедээ их идэх тохиолдол бий.

-Хийжүүлсэн ундаа хэрэглэх хэрэггүй.

-Машинаа гардаггүй өдөр алхахыг илүүд үзээрэй. Такси барихынхаа оронд алхаад таксидах байсан мөнгөөрөө тараг, ногоо гэх мэт зүйлс авбал илүү хэрэгтэй.

-Орой бүр өөртөө 20-30 минут зарцуулаарай. Дасгал сургуулилтгүйгээр сайхан бие бялдар хөгжинө гэж байхгүй.

Бүсгүй танд амжилт хүсье.

Найруулагч: Урьхан
Эх сурвалж : mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл