Хүүхэдтэй болохоос өмнө хосын харилцаа халуун дотно байдаг. Харин шинэ хүнээ угтаж аваад гэр бүлд нойргүйдэл, ядралт гэх мэт зүйлс тохиодог . Эдгээр бяцхан чөтгөрүүд таны янзалсан зүйлийг минутын дотор инээж байгаад л нураадаг ч, шөнөжингөө уйлагнаж нойргүй хонуулдаг ч та түүнийг хайрласаар л байх болно.
1. “Нялх хүүхэд шиг унтаад өглөө” гэх бусдын хэлдэг үг үнэндээ худлаа санагдаж эхлэнэ.

2. Хүүхэд төрсний дараа бүтэн нойр сексээс хавь илүү сайхан санагдана.

3. Ганц минут нэг тийш хараад буцаад харахад өрөөгөө ч, хүүхдээ ч танихгүй байх тохиолдол гарна. Тэд үнэхээр сониуч байгаа биз?

4. Утас, мөнгө, түрүүвчээ алдах юу ч биш! Угжаа алга болговол яахыг төсөөлж байна уу?

5. Ангараг гарагт хүн мөрөө үлдээсэн ч таны хувьд чухал явдал биш... Харин түүний анхны алхах мөч нь таны нулимсыг асгаруулж баярлуулах болно.

6. Түүнийг уйлуулахгүйн тулд юу ч хийхэд бэлэн, ямар ч тоглоом өгөхөд бэлэн байна.

7. Гэрээсээ цаг гараад ирэхийн тулд бараг бүтэн чемодан авч явах хэрэгтэй болно шүү. Хоол, солих хувцас, ус, сок, тоглоом, живх гээд л.

8. Зөвхөн 1,5 жилийн дотор 3кг байсан аз жаргал тань 11 кг хүртлээ өсч том болно.

9. Бяцхан үртэй болно гэдэг үнэндээ маш том аз жаргал юм.

