solongonews
“Хаяа” хамтлаг гурван шагналын эзэн болов
2015-12-25 17:32
“Хаяа” хамтлаг XVI удаагийн Хятад улсын дуу хөгжмийн наадмаас гурван шагнал хүртлээ.

Гуандүн мужийн Фүвэ шаньд 12 сарын 16-ний өдөр болсон Хятад улсын XVI удаагийн дуу хөгжмийн наадамд “Хаяа” хамтлагийн “Галзуу морь” нэртэй цомог нь хамгийн шилдэг цомог, хамгийн шилдэг хөгжмийн найруулага, хамгийн шилдэг дуу бичлэг хийсэн шагналыг тус тус хүртжээ.

“Хаяа” хамтлаг энэ онд Тайваны шилдэг дууны шагналын “Хамгийн шилдэг хил дамнасан дуу хөгжим”-ийн шагналыг хүртэж байсан бол хоёр дахь удаагаа тансаг зэрэглэлийн хөгжмийн наадамд нэр дэвшиж байгаа нь энэ юм.

Наадмын шагнал гардуулах ёслол дээр “Галзуу морь” нэртэй цомгийнхоо дууны дээжээс өргөн барьж, үзэгч түмнээ баясгасан юм.

“Хаяа” хамтлаг 2005 онд байгуулагдаж, Европоор аялан тоглолт хийж, үзэгчдийн таашаалыг ихэд хүлээж байсан юм. Тус хамтлаг нь одоогийн байдлаар таван хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд “Хаяагийн домог”, “Чоно тотем” зэрэг олон сайхан уран бүтээлтэй билээ. Тэрчлэн өвөрмөц хэв маяг, онцлогоороо монгол үндэстний уламжлалт ардын дууг орчин үеийн хэмнэлтэй уялдуулан дуулдгаараа онцолдог билээ.

Найруулагч: Т. Буянхишиг
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл