Олон Улсын Хөлөг Онгоцны гэрэлт цамхагийн навигацын холбооны анхны хурал 2-р сарын 18-с 21-ний өдөр хүртэл Сингапурт болов. Мөн өдөр болсон тус холбооны анхны зөвлөлийн сонгуульд Хятад улс олонхын дэмжлэгээр Зөвлөлийн гишүүнээр сонгогдсоныг 20-нд Зам тээврийн Яамны Тэнгисийн аюулгүй байдлын удирдлагаас мэдээлсэн байна.
Зам тээврийн яамны Тэнгисийн аюулгүй байдал хариуцсан албан тушаалтан хэлэхдээ, Хятад улс олонхийн дэмжлэг авсан усан онгоцны авран туслах салбарт Хятадын урт хугацааны турш гаргасан хувь нэмрийг олон улсын хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрч байгааг бүрэн харуулж байна. Хятад улс олон улсын хамтын ажиллагааг нээлттэй байдлаар гүнзгийрүүлж, далайн усан онгоцны хэрэгслийн дижитал өөрчлөлт, тогтвортой хөгжлийг дэмжиж, далайн тээврийн аюулгүй байдлыг хангах болно гэжээ.
Олон улсын усан онгоцны байгууллага уул нь Олон Улсын Усан Онгоцны Холбоо нэртэйгээр 1957 онд байгуулагдаж, 2024 оны 8 дугаар сарын 22-нд албан ёсоор засгийн газар хоорондын олон улсын байгууллага болон өөрчлөгдсөн байна. Хятад улс бол Олон Улсын Хөлөг Онгоцны гэрэлт цамхагийн навигацын холбооны анхны үүсгэн байгуулагч гишүүдийн нэг юм.
