Сэтгүүлч 13-ны өдөр Худалдааны яамны ээлжит хэвлэлийн бага хурлаас цахим худалдааны гол платформуудын мэдээллийн хяналтын дагуу 2025 оны Хятадын цагаан сарын онлайн бараа бүтээгдэхүүний худалдааны өдөр тутмын онлайн жижиглэнгийн худалдааны дундаж хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.2 хувь нэмэгдсэн байна гэжээ.
Энэ жилийн онлайн бараа бүтээгдэхүүний худалдаа нь доорх хэлэн талаар онцлог юм.
Нэгдүгээрт, өргөн хэрэглээний хуучин барааг шинээр солих бодлогын хэрэгжсэнээр хэрэглээг ихээр дэмжсэн.Аяга таваг угаагч, ус цэвэршүүлэгчийн борлуулалт 71.8 хувь ба 47.4 хувь тус тус өссөн байна.Онлайн аялал жуулчлалын борлуулалт 35.2 хувь, хил дамнасан аялал жуулчлал 72.3 хувь нэмэгдсэн байна.
Хоёрдугаарт,биет бус соёлын өв анхаарлын төв болжээ. Биет бус соёлын өвийн үзүүлбэр, ардын цэцэрлэгт хүрээлэнгээр аялах зэрэг аялал жуулчлалын бүтээгдэхүүний борлуулалт эрчимтэй хөгжиж,цагаан сарын онлайн борлуулалт 407.7 хувь, 109.8 хувьд хүрчээ.
Гуравдугаарт, хүмүүс бараа бүтээгдэхүүний чанарыг нэн илүүд үзэх болжээ.Цагаан сарын хугацаанд органик амтлагчийн борлуулалт 81.5 хувь, органик сүүний борлуулалт 44.4 хувь тус тус өссөн байна.АСЕАН, Төв Ази болон бусад бүс нутгаас ирсэн өндөр чанартай бүтээгдэхүүнүүд Хятадын зах зээлд шууд нэвтэрч,Италийн шоколадан чихэр, Малайзын жигнэмэг, бялуу зэрэг бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдийг их татсан байна.
Дөрөвдүгээрт,онлайн сурталчилгаа борлуулалтын хэмжээг дээшлүүлжээ.Онлайн хоол хүнсний борлуулалт 11.8 хувь нэмэгдсэн байна.Цагаан сарын киноны зах зээл хөл хөдөлгөөн ихтэй байж,"онлайнаар тасалбар худалдаж авч, офлайнаар кино үзэх" нь онлайн зугаа цэнгэлийн борлуулалтыг 55.5 хувь өсгөсөн тоон үзүүлэлт болсон юм.
