solongonews
Спортын салбарын ерөнхий цар хэмжээ ДНБ-нд 1.15 хувийг эзэлжээ
2025-01-01 21:58
Спортын салбарын ерөнхий цар хэмжээ ДНБ-нд 1.15 хувийг эзэлжээ

Хятадын эдийн засгийн тав дахь удаагийн тооллогын дүнгээс үзвэл, 2023 онд Хятад улсын спортын салбарын ерөнхий цар хэмжээ 3674.1 тэрбум юаньд хүрч, 1491.5 тэрбум юанийн нэмэгдэл өртөг бүтээж, ДНБ-нд эзлэх хэмжээ 1.15 хувьд хүрсэн нь 2022 оныхоос 0.07 нэгжээр нэмэгджээ.

Дотоод бүтцийн хувьд авч үзвэл, 2023 онд спортын үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 1084 тэрбум 900 сая юань болж, спортын салбарын нэмэгдэл өртгийн нийт хэмжээний 72.7 хувийг эзэлсэн нь 2022 оныхоос 2.1 нэгжээр нэмэгдлээ. Спортын бараа бүтээгдэхүүн болон холбогдох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн нэмэгдэл өртөг 383 тэрбум 200 сая юаньд хүрсэн нь спортын салбарын нэмэгдэл өртгийн 25.7 хувийг эзэлж, 2022 оныхоос 2.1 нэгж буурсан байна. Спортын талбай байгууламжийн барилгын нэмэгдэл өртөг 23 тэрбум 400 сая юаньд хүрч, спортын салбарын үйлдвэрлэлийн нэмэгдэл өртгийн 1.6 хувийг эзэлсэн үзүүлэлт нь 2022 оныхтой тэнцсэн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл