solongonews
Онлайн мөрийтэй тоглоомын эсрэг хамтран тэмцэж байна
2025-02-21 10:56
Онлайн мөрийтэй тоглоомын эсрэг хамтран тэмцэж байна

2-р сарын 20-нд болсон Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хуралд хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякунь онлайн мөрийтэй тоглоом, залилангийн гэмт хэргийн эсрэг Хятад, Тайланд, Мьянмар хамтран тэмцэж буй тухай сэтгүүлчийн асуултад хариуллаа.

Онлайн мөрийтэй тоглоом, залилан мэхлэх гэмт хэрэгт хатуу цохилт өгөх нь бүс нутгийн орнуудын нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах зайлшгүй сонголт бөгөөд улс орнуудын ард түмний нийтлэг хүлээлттэд нийцэж байна.

Хятад улс Тайланд, Мьянмар болон бусад оронтой хоёр талт болон олон талт хамтын ажиллагааг идэвхтэй хэрэгжүүлж, холбогдох улс орнуудад гэмт хэрэгтнүүд байнга газар сольж, гэмт хэрэг үйлдэхийг хориглож, онлайн мөрийтэй тоглоом, онлайн луйврын гэмт хэргийг хамтдаа устгаж, бүс нутгийн улс орнуудын иргэдийн амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдал болон улс орнуудын солилцооны хэвийн дэг журмыг баталгаажуулж байна гэжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл