ХКН-ын төв хорооны улс ардын аж ахуй нийгмийн хөгжлийн 13-р таван жилийн төлөвлөгөө боловсруулах тухай саналыг өнөөдөр нийтэллээ. Саналд, 12-р таван жилийн төлөвлөгөөний хугацаа бол Хятадын хөгжлийн ер бусын 5 жил юм. Хятадын эдийн засаг дэлхийд хоёрдугаар байр эзэлж, Хятадын 1 тэрбум 300 сая хүн амын хүн бүрийн дундаж орлого 7800 ам доллар болтол нэмэгдсэн юм гэжээ.

12-р таван жилийн төлөвлөгөө
12-р таван жилийн төлөвлөгөөний хугацаанд Хятадын гуравдугаар аж үйлдвэрийн нэмэгдэл өртөг ДНБ-нд эзлэх хувийн жин хоёрдугаар аж үйлдвэрээс давж, дэд бүтцийн түвшин бүх талаар дээшилж, хөдөө аж ахуй жил дараалан элбэг ургац авч, хот суурин газрын байнгын оршин суугчдын тоо 55%-д хүрч, нэг бүлэг шинжлэх ухаан технологийн үр бүтээл дэлхийн тэргүүний түвшинд хүрлээ. Олон нийтийн үйлчилгээний систем үндсэндээ байгуулагдаж, хамрах цар хүрээ нь цаашид өргөжиж, шинээр ажлаар хангагдах хэмжээ үргэлжлэн нэмэгдэж, ядуу хүн ам ихээр багасаж, экологийн соёл иргэншил шинэ ахицтай болж, ард түмний амьжиргааны түвшин чанар түргэн нэмэгдлээ гэжээ.
