solongonews
Ичигсэд хөдлөх
2025-03-05 10:18
Сарны зурхайн ёсны жилийн 24 улирлын 3 дахь улирал, аргын тооллын 03 дугаар сарын 05 болон 06-ны өдрүүдэд тохиодог “Ичигсэд хөдлөх улирал” нь энэ жилийн хувьд 05-ны өдөр тохиожээ.

Ичигсэд хөдлөх улиралд цаг агаар дулаарч, хаврын аянга дуугаран, бороо хур элбэг болж, байгаль дэлхий амь амьжрал, эрч хүчээр дүүрэн болохын бэлгэдэл болдог.

Хятад үгэн дэх “Хаврын аянга түмэн шавжийг сэрээдэг” гэдэг нь хаврын аянга дуугаран, газрын хөрсөнд ичээлж өвөлжсөн хорхой шавжийг сэрээдэг хэмээх утга санааг илэрхийлдэг байна. Тийм учраас аянга дуугарах бол ичигсэд хөдлөх улирлын хамгийн тод огцлог шинж болдог. Гэхдээ энэ нь зөвхөн дулаан цаг агаар ихтэй хятадын өмнөд нутгийн байгалийн хэв хэмнэлтэй зохицож байдаг хэдий ч ичигсэд хөдлөх улирлаар ес ес эхэлсэн байдаг учраас умард нутагт ч цаг агаар ерөнхийдөө дулаарч, өдөр тавигдан, нар шингэх цаг ч нэлээдгүй оройтсон байдаг шинжтэй.

Хятад анагаах ухаан дахь таван махбодын онолд гал, ус, мод, шороо, төмөр гэж хуваадаг буюу гал нь зүрх, ус нь бөөр, мод нь элэг, шороо нь дэлүү, алт нь уушгийг гэх мэтээр биеийн эрхтний тус тус төлөөлдөг ба эдгээр нь мөн харилцан тэтгэж, харилцан харшилж, харилцан нөхдөг гэж үздэг байна. Мөн эдгээр эрхтний үйл ажиллагаа нь уур амьсгал, сэтгэл хөдлөл, хоол унд гэх мэт хүчин зүйлээс шалтгаалж хэт их эсвэл хангалтгүй байвал биеийн хийн тэнцвэрт байдлыг алдагдуулж, өвчин үүсгэдэг гэж үздэг. Тэгэхээр хаврын улирал нь элэгний идэвхжилийн улирал тул элэгний үйл ажиллагааг хэвийн байлгах, цаг уурын өөрчлөлтөд дасан зохицож, элэгний өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд ичигсэд хөдлөх улирлаар элэгний сувилал эхэлдэг байна.

Тэгэхээр та бүхэн маань элгээ эрүүл байлгахын тулд сэтгэл санаагаа тайван, баяр баясгалантай байлгахыг анхаарах хэрэгтэй. Хоолны дэглэмийн хувьд бэлэн зэлэн, хүйтэн сэрүүн хоолноос татгалзаж, ходоод дэлүүний гэмтлээс сэргийлэх хэрэгтэй аж.

Зохиогч: Ц.ЦЭЛМҮҮН
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Солонго сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл