solongonews
Дэлхийн жуулчдыг Хятадад ирж хаврын баярыг хамтдаа тэмдэглэхийг урьж байна
2025-01-15 11:31
Дэлхийн жуулчдыг Хятадад ирж хаврын баярыг хамтдаа тэмдэглэхийг урьж байна

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь өнөөдөр 01 дүгээр сарын 14-нд болсон ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав.

Гүө Жякүнь:

- Хятад улс визгүй зорчих улс орнуудын цар хүрээг үргэлжлүүлэн өргөтгөж, хялбарчлах төрөл бүрийн арга хэмжээг байнга оновчтой болгохын хэрээр гадаадын жуулчид Хятадад ирж аялан жуулчлах нь улам олон болж байна. Өнгөрсөн жилд боомтуудаар орж гарсан гадаадын иргэд давхардсан тоогоор 64 сая 882 мянгад хүрч, 2023 оны мөн үеийнхээс 82.9 хувь нэмэгдэж, үүнээс 20 сая 115 мянган хүн визгүй зорчсон нь 2023 оны мөн үеийнхээс 112.3 хувь өссөн байна. Саяхан болж өнгөрсөн шинэ оны баяр амралтын үеэр хилээр нэвтэрсэн гадаадын иргэдийн тоо 2023 оны мөн үеэс 34 орчим хувиар нэмэгдсэн байна гэж мэдээлэв.

Хятадын Хаврын баяр болоход хорь хүрэхгүй хоног үлдээд байна. Энэ нь Хаврын баярыг биет бус соёлын өвийн жагсаалтад амжилттай бүртгүүлсний дараах анхны Хаврын баяр юм. Дэлхийн олон газраас ирсэн жуулчдыг Хятад улсад хүрэлцэн ирж Хаврын баярыг хамтдаа тэмдэглэж, өнөр өтгөн Хаврын баярыг биечлэн мэдэрч, баяр баясгалантай эрүүл энх могой жилийг хамтдаа угтахыг урьж байна гэж хэллээ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл