Хятадын кино урлагийн салбарт түүхэн амжилт гарлаа. Хоёрдугаар сарын 13-ны байдлаар "Нэжа 2" кино нь 10 тэрбум юанийн орлого олсон анхны кино болсон байна.Статистикийн мэдээллээр уг киног 01-р сарын 29-нд албан ёсоор дэлгэцнээ гарч эхэлснээс хойш олон дээд амжилт тогтоожээ.

Тухайлбал, 02-р сарын 06-нд Хятадын киноны түүхэнд тасалбарын орлогоороо Хятадын киноны жагсаалтыг тэргүүлж, 02-р сарын 07-нд дэлхийн киноны түүхэнд ганц зах зээлд тасалбарын орлогоороо жагсаалтыг тэргүүлсэн байна. Одоогоор тус киноны орлого 10 тэрбум юань давсан нь дэлхийн киноны тасалбарын орлогын жагсаалтын шилдэг 20-д багтахуйц амжилт юм. Цаашид ч энэхүү жагсаалтаа ахиулах магадлалтай байна.
