solongonews
Ван И Саудын Арабын Гадаад харилцааны сайдтай уулзав
2025-02-21 17:17
Ван И Саудын Арабын Гадаад харилцааны сайдтай уулзав

Тухайн газрын орон нутгийн цагаар 2-р сарын 20-нд ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И Йоханнесбургт урилгын дагуу Саудын Арабын Гадаад харилцааны сайд Файсал бин Фархан Аль Саудтай уулзав. 

Файсал бин Фархан Аль Сауд хэлэхдээ: Саудын Араб Хятад хоёр орон бол иж бүрэн стратегийн түнш бөгөөд Саудын Араб, Хятадын харилцаа маш чухал юм. Саудын Араб Хятад улс хоорондын хамтын ажиллагаагаа дээд хэмжээнд чухалчлан үзэж, дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойгоор боломж болгож, Хятад улстай дээд зиндааны харилцаа солилцоогоо бэхжүүлж, хоёр талын харилцаанд улам олон амжилтын түүхийг бичиглэхийг хүсэж байна. Саудын Араб, Хятад хоёр орон ижил төстэй үзэл баримтлалтай, хоёр орон энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахын төлөө хүчин зүтгэж байгаа бөгөөд санал зөрөлдөөнийг яриа хэлцлээр зохицуулахыг дэмждэг. Саудын Араб нь Хятад улсын том гүрний үүрэг, чухал нөлөөг дээд хэмжээнд чухалчлан үзэж буй бөгөөд Хятад улсын дэмжлэгтэйгээр халуун цэгийн асуудлыг улс төрийн аргаар шийдвэрлэх илүү боломжит арга замыг олохыг хүсэж байна. 

Ван И хэлэхдээ: 35 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойш Хятад Саудын Арабын харилцаа  улам  хөгжиж, Хятад улсын Ойрхи Дорнодын орнуудтай харилцах харилцааг тэргүүлж байна. Хятад улс хоёр орны дээд удирдагчдын тогтоосон харилцан итгэлцэл, найрамдалт харилцааг эрхэмлэн нандигнаж, Хятад Саудын Арабын харилцааг ямагт Ойрхи Дорнодын дипломат харилцааныхаа тэрүүлэх чиглэл болгосоор ирсэн юм. Саудын Арабтай бүх түвшний харилцаагаа хөгжүүлж, эдийн засаг худалдаа, хөрөнгө оруулалт, шинэ эрчим хүчний аж үйлдвэр, дижитал эдийн засаг, мэдээлэл харилцаа холбоо, дэвшилтэт үйлдвэрлэл зэрэг салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Хятад Саудын Арабын харилцааг нэн өндөр түвшинд ахиулахад бэлэн байна гэв. 

Ван И хэлэхдээ: Саудын Араб бүс нутгийн халуун цэгийн асуудлаар идэвхтэй зохицуулж байгааг Хятад улс сайшааж, Саудын Араб бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд бүтээлч үүрэг гүйцэтгэж буйд баяртай байна. Палестины асуудал бол Ойрхи Дорнодын асуудлын гол цөм юм, Хятад улс Арабын ахан дүүстэй үргэлжлүүлэн тууштай хамтран ажиллаж, түүхийн шударга бус байдлыг бүрэн засч, бүс нутгийн тогтвортой байдал энх тайвныг эртхэн сэргээхийн төлөө чармайх болно гэв.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл