БРИКС-ийн орнуудын эдийн засгийн тусгай бүсийн Хятадын хамтын ажиллагааны төвийн сурталчилгааны хурал 03-р сарын 21-нд Ханжөү хотод болж,БРИКС-ийн эдийн засгийн тусгай бүсийн Хятадын хамтын ажиллагааны төв Жэжянд албан ёсоор байгуулагдав. Хурлын үеэр БРИКС-ийн эдийн засгийн тусгай бүсийн Хятадын хамтын ажиллагааны төв албан ёсоор нээгдэж, тус төвийн логог албан ёсоор нийтэлсэн байна. Чадавхийн бүтээн байгуулалт, бодлогын солилцоо, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа, жишигт нийцүүлэх зэрэг салбар дахь Хятад, БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааг институциулах, платформжуулах үйл хэрэг шинэ шатанд орсныг энэ нь харуулж байна.

Дараагийн шатанд Хятадын хамтын ажиллагааны төв "Бусдад болон өөрсдөдөө ашигтай байж, хамтаар хожих" зарчмыг баримталж, "нэг жилийн дотор суурийг нь тавьж, хоёр жилийн хугацаанд үр дүнд хүрч, гурван жилийн хугацаанд жишиг тогтоох" зорилт дэвшүүлж, бодлогын солилцоо, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа, чадавхын бүтээн байгуулалт, стандартад нийцүүлэх, системийн инновац,цогц үйлчилгээ,механизмын уялдаа зэрэг тал дээр анхаарлаа төвлөрүүлж, ажлаа бодит байдлаар өрнүүлэх болно. 3-5 жилийн хүчин чармайлтаар Хятадын хамтын ажиллагааны төвийг Хятад улс болон БРИКС-ийн орнуудын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа, солилцооны чухал бааз болгохоор хичээн зүтгэж, үйлчилгээний аж ахуйн нэгжийн “гадагш гарах” “гаднаас оруулах” хөгжлийн чухал цонх болж, хамтын ажиллагааг нэмэгдүүлэн бие биенийхээ давуу талыг харилцан ашиглаж, хамтын ажиллагааг дэмжих чухал хөдөлгүүр болон БРИКС-ийн эдийн засгийн тусгай бүсийн шинэлэг хөгжлийг дэмжих чухал эх сурвалж болгож, өндөр түвшний институцийн нээлттэй байдлыг гүнзгийрүүлэхэд үйлчлэх шинэ платформын механизм болгох юм байна.
