solongonews
Өвөр Монгол инновацид зориулан санхүүжилт хийлээ
2015-11-27 11:49
Өвөр Монгол инновацид зориулан 3 тэрбум 300 сая юанийн санхүүжилт хийлээ.

ӨМӨЗО-ы Санхүүгийн газраас мэдээлснээр, эдийн засгийн бүтцэд өөрчлөлт оруулах, мөн эдийн засгийн уналтын дарамтад ӨМӨЗО хөгжлөөр тааруухан нутагт чиглүүлэн, шинжлэх ухаан технологийн салбарын санхүүжилтийг тасралтгүй нэмэгдүүлж, инновацийг дэмжиж байна.

Нэг. Технологийн судалгааны ажилд санхүүжилтийг нэмэгдүүлж байна. 2014 онд ӨМӨЗО шинжлэх ухаан техникийн салбарт 3 тэрбум 300 сая юанийн санхүүжилт хийж, өнгөрсөн жилийн мөн үеэс 7.27 хувиар нэмэгдэв. 2015 онд 3 тэрбум 350 сая юанийн санхүүжилт хийхээр товлож буй бөгөөд технологийн судалгаанд 1 тэрбум 80 сая юанийг зарцуулах болно.

Хоёр. Технологийн төсөл ажиллуулахыг урамшуулж байна. 2014 онд ӨМӨЗО технологийн 16 чухал төслийн 550 сая юанийн тусгай санхүүжилт хийв. Мөн 150 сая юанийн инновацийн санг байгуулж, аж ахуйн нэгжүүдийн шинэ бүтээмжийн өрсөлдөх чадавхыг дээшлүүлж байна.

Гурав. Тал нутгийн чадварлаг хүмүүст зориулсан тусгай сан ажиллуулж, дээд шинэ техникийн чадварлаг хүмүүсийг бэлтгэх болон чадварлаг хүмүүсийг татан оруулахад зарцуулж байна.

Найруулагч: Урьхан
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл