Өндгөвч суулгуулсан эмэгтэй эрүүл хүүхэд төрүүллээ
2015-12-28 18:21
Түүхэндээ анх удаа ийм явдал тохиож байгаа билээ. Энэ шуугиан тарьсан мэдээлэл нь мянга мянган эмэгтэйчүүдэд ээж болох итгэл төрүүлж байна.
Эмч нар хагалгааны бүх хэсгийг тайлбарласан хэдий ч зарим нэг судалгаа хийх хэрэгтэй гэсэн. Гэвч үнэн бол үнэн шүү дээ. Эхээс эрүүл хүүхэд төрсөн нь гайхамшиг юм. Аз жаргалтай ээж нь өндгөвч суулгах мэс ажилбарын туршилтын 5 оролцогчдын нэг билээ.
Энэ азтай эмэгтэй бол Швед улсын иргэн бөгөөд төрөхөөсөө л өндгөвчгүй төржээ. Харин донор болсон хүн бол 61 настай эмэгтэй байсан юмсанж. Эрхтэнг шилжүүлэх мэс ажилбарыг өмнө жил буюу 2013 онд хийсэн.
Хүүхэд нь жирэмсний тээлтийн 31 долоо хоногтойд төржээ. Төрсөн жин нь 1.8 кг жинтэй байсан. Хүүхэд дутуу төрсөн хэдий ч эрүүл байгаа нь хамгийн чухал юм. Одоогоор ээж хүүхэд 2-ын биеийн байдал маш сайн байгаа юм байна.
Мэс заслыг эмч Брэнстрем удирдсан бөгөөд одоогоор 9 эмэгтэйд өндгөвч суулгасан байгаа. Эдгээр 9 эмэгтэйн 2 нь одоо хүүхдээ тээж байгаа.
Доктор Брэнстрем хэлэхдээ: “Ирээдүйд хагалгааны бүх зүйл судалгааны үр дүнгээс хамаарах болно. Бид энэ мэс ажилбарыг тун удахгүй гаршуулах болно” - хэмээжээ.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
