Том, цагаан, эрүүл шүдний нууц
2015-12-28 18:21
Олон хүмүүс чихэр хэтрүүлж идсэнээс шалтгаалан шүд хорхойтож, цоордог хэмээн боддог. Гэтэл бидний "зүгээр ш дээ" "гоё ш дээ" , эрүүл хүнс гэж боддог бүтээгдэхүүн нөлөөлдөг аж.
1. Давстай хүнс, амттан
Давстай самар, чипстэй ижил төрлийн амттан, амны зугаа шүдийг чихэрээс илүү гэмтээдэг аж. Иймээс иймэрхүү давстай самар, шагшуурга, чипс гэх бүтээгдэхүүнийг багаар хэрэглээрэй.
2. Шүдний паалан үүргээ гүйцэтгэж чадахгүй болоход үүснэ.
Эрүүл, том, цагаан шүд хүн бүхний хүсэл байдаг. Гэтэл эцэг, эхчүүд хүүхдүүдэд анхаарлаа багахан хандуулдаг. Хүүхдийг багаас нь сойз,оо гэх мэт зүйлстэй нөхөрлүүлж, витамин ихтэй хүнсний бүтээгдэхүүнээр хооллох нь чухал. Ингэж чадвал хүүхэд эрүүл өсөөд зогсохгүй, эрүүл дадал, хэвшилтэй болно.
3. Хөх тариа, арвайн гурилыг тогтмол хэрэглэх.
Дээрх хүнсний бүтээгдэхүүн өөртөө амин дэм ихээр агуулдаг. Учир тогтмол хэрэглэх амны хөндий, хоол боловсруулах эрхтэн тогтолцоог эрүүл байлгадаг томоохон хүчин зүйл юм. Яг одоо цагаан гурилаар хийсэн бүтээгдэхүүнээс зайлсхийж, эрүүл хоол сонгоорой.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
