solongonews
Өндөр өсгийт дээр хэрхэн алхаж сурах вэ?
2015-12-28 18:21
Монголжингоо бүсгүйчүүд бүгд сайхан харагдахыг хүсдэг биз дээ? Эмэгтэйлэг байдлын нэгэн түлхүүр нь өсгийт.
 
 
Эмэгтэйлэг байдлын нэгэн түлхүүр нь өсгийт билээ. Өндөр өсгийт нь таны хөлийг урт, нарийн бас таныг өндөр харагдуулдаг. Гэхдээ 

энэ сайхан гутлан дээр та алхаж чадахгүй бол сайхан харагдахгүй л байх! Тиймээс энэ “урлаг”-ийг сурах хэрэгтэй. 
 
Нэн түрүүнд шууд хамгийн өндрийг шүүрж авч болохгүй. Эхэнд таны хөлөнд эвтэйхэн л байх ёстой.
 
Гадуур алхаж туршлага сууснаар хэсэг цаг хугацааны дараа та ямар ч өсгийт дээр чөлөөтэй алхаж чаддаг болно.
 
Ямар гуталнаас эхлэх вэ? гэхээр туфель маягийн, тийм ч өндөр биш – ойролцоогоор 5-6см байхад болдог. Мөн намхан өсгий нь тэнцвэрээ олоход тусалдаг.  
 
Гутлын өсгий нарийн байх тусам алхахад үнэхээр хэцүү болдог, яг л жаахан хүүхэд хөлд орж байгаа юм шиг.
 
Нарийн өсгийт дээр алхаж сурах гэж байгаа бол бүдүүн өсгийг сурч дуусгах хэрэгтэй байх.
 
Алхахдаа хөлөө ойр, ойр тавьж, өвдгөө нугалахгүйгээр, мөр цээжээ цэх алхаарай. Хамгийн бол нь туршлага байдаг юм шүү.
Кана
 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл