Хувцасаа хэр сайн арчилж хадгална төдий чинээ эдэлгээ удаан, өнгө зүсээ алдах нь бага байдагтай та санал нийлэх бизээ . Хувцасны шүүгээний хувьд зай багтаамж сайтай, өлгүүртэй, тодорхой хэмжээний хэд хэдэн тасалгаатай байвал тохиромжтой байдаг. Уг шүүгээндээ харин хувцаснуудаа хэрхэн багтааж хадгалах нь таны, бидний эмх цэгц, авхаалжаас шууд хамаарна. Индүүдсэн хувцасаа үрчийлгэхгүй байх, өвөл зуныхаар нь ялгах, нөхөрийн хувцаснуудыг мөн цэгцтэй байлгах гэх мэт шүүгээгээ янзлах гэж багахаан толгойгоо гашилгах явдал эзэгтэй бид нарт цөөнгүй тохиолддог. Энэхүү асуудлыг хялбархан аргалж болох хэд хэдэн чухал санааг таньд одоо сонордуулъя.
Индүүдсэн хувцаснуудаа бүгдийг нь өлгүүрт өлгө.

Цаасан харцагнуудыг ижилхэн өнгийн цаасаар бүрээд шкафандаа тавь. Томдсон, багадсан, ирэх хавар намар өмсөх гэх мэт дайвар хувцаснуудаа хийж болно, эсвэл малгай, цүнх, түрийвч, тэлээ зэргээ хийгээрэй.

Улирал нь болоогүй, далд хийх хувцаснуудаа сайтар ангилж, уутанд хийж далд тавиарай.

Хүзүүний ороолтуудаа банны хуучин хөшигнийхээ гархийг ашиглан өлгүүрт өлгөөрэй.

Дотуур хувцас, оймснуудаа ялгаж ангилж тавиарай. Маш цэгцтэй болох болно.


Угаах болон оёж засварлах хувцасаа тэр дор нь сагсанд хийж ялгаж тавиарай.

Ор хөнжлийн даавуунуудаа дэрний уутанд хийж тавиарай.

Хувцасны шүүгээгээ өрөөнийхөө байрлалд тохируулан зай талбайгаа ашиглан хийлгүүлж болно.

Подволкнуудаа эвхээд босоогоор нь шургуулгандаа хийвэл илүү цэгцтэй харагдахаас гадна зай бага эзэлнэ.

Танай хувцасны шүүгээ тань онгойлгох бүрт сэтгэлд таатай байдлыг мэдрүүлж байх ёстой юм шүү. Байх ёстой зүйл байх ёстой газраа байж бүх юмс эмх цэгцтэй байх ямар сайхан гээч, та доорх зургуудаас санаа аваад та яг одоо шкафаа янзлаарай.


















