solongonews
Уран Дархчуудын ур ухаан шингэсэн соёлын үнэт өв
2025-03-07 11:47
ран Дархчуудын ур ухаан шингэсэн соёлын үнэт өв

Жа Ши Жи Цай алт, мөнгө, зэс эдлэлийн үйлдвэр нь Түвдийн Шигаца хотын Санжүзи дүүрэгт байрладаг бөгөөд гар урчуудын харилцан туслалцаж хийсэн гар урлалын үйлдвэр юм. Жа Ши Жи Цай алт, мөнгө, хүрэл, зэс эдлэлийн ур чадвар нь Үндэсний биет бус соёлын өвийн гурав дахь багцад багтсан.

Уг үйлдвэрийн дарга Лабажинда бол энэхүү биет бус соёлын өвийн өв залгамжлагч юм. Тэр өнө эртнээс уламжлагдан ирсэн мөнгөн эдлэл, үнэт зүйлийг урлан өөрийн ур ухаан, сэтгэл оюунаа уран бүтээлдээ шингээж, мартагдаж буй өв соёлыг эргүүлэн таниулах их үйлсэд ханцуй шамлан зүтгэж буй эрхэм хүмүүсийн нэгээхэн төлөөлөл юм. Өдгөө тэрээр 18 дархан шавь нарыг удирдан үйлдвэрээ цэцэглүүлэн хөгжүүлж байгаа бөгөөд 2024 онд ажилчин бүрийн сарын дундаж орлого 7000 гаруй юаньд хүрч, биет бус соёлын өвийн ур чадвараар хамтын хөгжилд хүрсэн байна.

-Жа Ши Жи Цай нь хийдэд зориулсан тусгай цех байснаас олон нийтэд зориулсан өдөр тутмын хэрэгцээний бүтээгдэхүүнийг боловсруулах болж, илүү том зах зээлийг эрэлхийлсээр байна. Одоо бид аялал жуулчлалын бэлэг дурсгалын зүйлс үйлдвэрлэхээр ажиллаж байна  гэж Лабажинда хэлэв. 

Уран дархчууд үндэсний өв соёлоо дээдлэн, ирээдүйн хойчдоо өвлүүлэн үлдээхийн тулд өөрсдийн бүхий л уран чадвар, авъяас, оюун бодлоо шингээн урлаж байна.

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл