solongonews
Бүхнийг мэдрүүлсэн анхны хайр минь
2015-12-28 18:21
Сайн байцгаана уу. Сэтгэл зүрхэнд минь багтаж ядаж байгаа энэ зүйлийг бага ч болов нимгэлж тайтгарлыг олгож байгаа та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Өөрийн минь амьдралд ухаарал хайрласан ч юмуу гэмээр энэ нэг хайрын түүхийг та бүхэнтэй хуваалцая.
Би арван жилийн 11-р ангид байхдаа тэр нэг залуутай танилцан ахаа гэж дууддаг байлаа.Түүнийг Доржням гэдэг. Би 11-р ангид байхдаа сургуулийнхаа жолооны ангийн бандитай үерхэж байтал Доржням намайг тэр залуугаас булаачихсан гэж хэлэхэд бараг болно. Тэр нэгэн явдлаас хойш Доржням бид хоёрын бяцхан хайрын түүх эхэлсэн. 
 
Анх би үнсэлцэж ч чаддаггүй аливаа зүйлийн наад цаадах учрыг мэдэхгүй жоохон охин байхад нүдийг минь нээж сэтгэл зүрхийг минь мялааж, баясгаж амьдралыг арай өөрөөр харах өнцгийг надад мэдрүүлсэн залуу бол миний анхны хайр Доржням юмаа. Түүнтэй минь хамт байсан хором мөч бүр ямар гайхалтай жаргалтай байсан гээч.
 
Тэгээд яван явсаар миний бүх зүйл энэ залууруу тэмүүлэх болсон нэг л мэдэхэд түүний хажууд гүйгээд л оччихсон байдаг байлаа. Гэтэл тэр минь надаас бага багаар холдож хөндийрч ихэлсэн. Доржням намайг чи ийм байна тийм муухай байна гээд л бусдын найз охидуудтай жишиж зүйрлэж, намайг жоохон байна арай л болоогүй байна гэх мэтчилэн аймшигтай их сэтгэлээр унагаж байсан.
 
Яг тэр нэг хэдэн сар үнэхээр хэцүү байсан. Би яах ёстой учраа олохгүй байгаа мөртлөө л би хайртай юмдаа гээд л бат зогсдог байлаа. Хайр гэдэг чинь ийм хэврэгхэн зүйл байдаг юмуу эхэндээ бал бурам шиг байдаг авч яван явсаар зэс гууль нь цухуйдаг ийм сонин зүйл байдаг юмуу гээд их шаналж байлаа. Яг тэр үед “Гэгээн хайрын өдөр валентин” баяр дөхөж байсан.
 
Тэгээд энэ валентин гэдэг баярын талаар интернэтээс ямар утга учиртайг нь хайж олж мэдээд би ахин нэг хайраа илчилье сэтгэлээ ойлгуулъя гэж бодоод Доржнямд зориулж шоколад хайлуулж, захиа бичсэн. Муу ч үгүй бас шөнөжингөө юм болсоон тэр захиа бичих гэдэг чинь амар ч зүйл биш бас шоколад хайлуулана гэдэг чинь их нямбай цэвэрхэн ажил байна лээ. Тэгээд л бүгдийг нь хийж дуусчихаад жоохон унтдаг юм билүү гэж бодсон чинь нойр хүрэхгүй бэлдсэн зүйлсээ өгнө гэж бодохоор л өөрийн эрхгүй инээд хүрээд л ичээд л их адал явдалтай шөнө болж өнгөрсөн.
 
Маргааш нь болж хичээлдээ суучихаад Дорнямруу яаран студируу нь очтол өөрөө байхгүй байлаа тэгээд би утасруу нь залгаад л мэссэж бичээд л хариу юу ч байхгүй. Гэхдээ л би их сэтгэл гаргаж хийсэн зүйлүүдээ яг тэр баярын өдөр нь өгөх ёстой шүү дээ гэж бодон оройны 8 хүртэл Доржнямыг хүлээгээд сууж байтал ашгүй нэг юм ирлээ би гэдэг хүн дотроо бөөн баяр дэмий хүлээгээгүй л юм байна гэж бодон сууж байтал Доржням чи энд юугаа хийж байгаан оройтлоо хариач гээд ууртай маягийн авир гаргалаа.
 
Би ч хийж бэлдсэн зүйлсээ гялс өгчихөөд бушуухан л харихыг бодлоо тэгээд унаандаа суугаад харих замдаа яагаад юм мэдэхгүй гомдоод л уйлаад байсан уйлаад л яагаад ийм байдалтай байна аа би юу буруу хийв гээд л тэгээд л автобусанд урьд шөнө нь унтаагүй болохоор өөрийн эрхгүй нойрмоглоод л яван явсаар гэртээ харьж тийм нэг уйтгар гунигтай сэтгэлийн догдлол хүлээцтэй “Валентины” баяр болж өнгөрсөн. Түүнээс хойш нилээн хэдэн сар өнгөрч бид хоёрын харилцаа аажмаар шинээр эхлэж бүтэмжтэй болж эхэлсэн.
 
Тийнхүү аз жаргалтай,зовлонтой бид хоёрын харилцаа яван явсаар хоёр жилийг ардаа үлдээсэн боловч одоогоор бүх зүйлс дууссан. Энэ их хугацаанд хэрэлдэх муудалцах аан бас сайхан дурсамжтай зүйлс бишгүй их тохиолдсон. Би Доржнямын гэр бүлийхэнд их сайн яг л өөрийн гэр бүл шигээ л ханддаг энэ залууг л би төрөхийн гадаа догдлуулж хүлээлгэх азтай эмэгтэй гэж боддог байсан .
 
Харин манай аав ээж хоёр Доржнямд их дургүй шивээстэй өмдөө чирсэн сонин залуу гээд л. Угтаа бол Доржням их сайн залуу түүнд сайхан зан чанар сайхан сэтгэл цэвэрч нямбай байдал гэх мэт авууштай зүйлс их байдаг. Гэхдээ ямар ч өө сэвгүй хүн бол биш. Би түүнийг яг л нэг монгол Билэг танхай эр хүн л гэж боддог.
 
Доржнямтай учраад эр хүн гэдэг чинь ямар агуа хүн байдаг юм бэ ойлгоход хэцүү хааяа жоохон хүүхэд шиг авирлан гээд л түүнийг хайрлаж халамжилж мөн түүнд өөрийгөө хайрлуулахад ямар хэцүү байдгийг мэдэрсэн. Энэ дэлхийн хамгийн гайхалтай харилцаа бол эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хайр дурлалын харилцаа гэж би боддог. Би зөвхөн түүнийг л төрөх эмнэлгийн гадаа зогсоож түүнтэйгээ л энэ төгөлдөр хуурны даралт шиг амьдарлыг хамт тоглон гэж боддог байсан.
 
Би түүнтэйгээ хэрэлдэх муудалцах болгондоо түүнд л бурууг өгдөг тэгээд л утга учиргүй салж нийлээд л өөрсдийн хайрын харилцааг бага багаар сүйтэгдэг байсан би бүх зүйлсээ зориулж байхад яагаад гомдоогоод уйлуулаад байдаг юм бэ бас би түүнд дэндүү гоёдохоор эмэгтэй гэж бодон өөрийгөө л зовоодог байсан. Харин одоо тэр их гомдол цөхөрлийг бодоод байхад би дэндүү ухаан муутай эмэгтэй байсан учирыг тунгааж бодолгүй түүнд л бурууг өгч өөрөөсөө холдуулах зүйлийг би өөрөө хийгээл юм л болвол өөрийгөө л бодоод надаа хэцүү байна чи намайг ойлгосонгүй гээд л өөрийгөө түүнд сул дорой гэдэгээ мэдүүлээд байсан.
 
Ер нь эмэгтэй хүн яг тэр хүнийг хайрлан хамт амьдран гэж бодож л байвал хэрүүл маргаан дээр эрэгтэйд бурууг битгий өгөөрэй өөрөөсөө ихлээд хайх хэрэгтэй юу болохгүй байна би юуун дээр алдав гэх мэтчилэн бодох хэрэгтэй. Хайр гэдэг чинь зөвхөн түүнд сэтгэл зүрхээ зориулахдаа биш асар их ухаан зарах хэрэгтэй гэдгийг би ойлгосон. Бас хардалт гэх зүйл бид хоёрт их тохиолддог байсан “Хартай ” ”Харгүй” хүн гэж байдаггүй хүн бүхний дотор өөртөө хамаатуулах сэтгэл нуугдаж байдаг болохоор бид бүгдийн дотор хардалт гэдэг зүйл байрлаж байдаг.
 
Гагцхүү түүнийг ухаанаараа дийлэхүү эсвэл сэтгэлээрээ шийдэхүү гэдэг нь таны мөн бидний ухамсарын асуудал юм байнлээ үүнйиг би одоо л ойлгосон. Харин би тэр хүнтэй байхдаа тэр үедн би ухаарсан ухаан зарсан бас түүнд чин сэтгэлээсээ итгэж түүнийг хүндэлсэн байсан бол одоо хамтдаа энэ гэгээн хайрын валентины баярыг олон олон удаа хамтдаа аз жаргалтайгаар зөвхөн энэ өдөрийг баяр баясалтайгаар тэмдэглэх байсан байх. Эмэгтэй хүн хайр дурлалын асуудалд хэзээ ч сул дорой байж болохгүй хамгийн мундаг нь байх хэрэгтэй эрэгтэйгээ мөн өөрсдийн харилцааг жолоодон авч явах хүн бол эмэгтэй хүн би өөрөө юм.
 
Би Доржнямд маш их хайртай хэдий би хожуу сүүлдэж энэ бүхнийг ухаарсанч гэсэн одоо энэ цаг үе буцаад очих үе арай л биш байх. Би энэ хүнтэй үерхэж нөхөрлөсөн цагаас ихлээд өдийг хүртэл энэ хүнд л хайртай байсан одоог хүртэл би түүнийг сэтгэл зүрхэндээ хадгалж түүнийг хайрлаж халамжилж түүнтэйгээ сайхан амьдрахын тулд хичээж сурч зүтгэж түүнийг гэсэн сэтгэл зүрхээ тэврэн тэвчээр зааж байгаа би жирийн л нэг монгол эмэгтэй. Миний бодолоор тэр хүнийг гэх сэтгэл, итгэл, найдвар бас агуу хайр миний сэтгэл зүрхэнд тав тухаа олчихсон байрлаж байдаг юм боловуу гэж боддог юм. Магадгүй тэр хүн өөр хэн нэгэн эмэгтэй хүний энгэрт жаргаж түүнийгээ миний эхнэр гээд явж байгааг ч би мэдэхгүй.
 
Гэлээ гэхдээ би ингэж бодоод энэ байрлаж байгаа Доржнямыг гэх сэтгэл хэзээ ч мөхөж унтарч байгаагүй. Магадгүй энэ жилийн валентинийг би түүнгүйгээр угтахч гэлээ зүгээр. Ганцхан энэ жил валентин болохгүй шүүдээ. За ингээд захиагаа өндөрлье. Хэрэв та бүхэн хэн нэгэн хайрлаж байгаа мөн хайртай хүндээ хэрэв чин сэтгэлээсээ итгэж чадвал, итгэж чадах л юм болвол та бүхний зүрхэнд хайр бие болж сэтгэл тань ухаарлаар бялхах болно. Би үүнд итгэдэг. Бүх хосууддаа Гэгээн хайрын Валентины баярын мэнд хүргэе.
Цагаан
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл