solongonews
Ярих урлаг бол амжилтын үндэс
2015-12-28 18:21
Өдөрт дор хаяж 30 минутыг ном уншихдаа зарцуулж байгаарай. Ингэснээр үгийн баялаг нэмэгдэх, ой тогтоолт болон анхаарал сайжрах зэрэг эерэг үр дүнг танд өгдөг.

Бид өглөө босохоосоо эхлээд, орой унтан унтатлаа амьд харилцаанд орж байдаг. Мэдээж хүнтэй зөв харилцаж, өөрийн санаагаа тодорхой ойлгуулж, өөртөө итгэлтэй байж чадсан хүн ямагт амжилтанд хүрдэг. Мөн ихэнх эмэгтэйчүүдийн хувьд олон хүний өмнө ярьж, илтгэх нь тийм ч амар байдаггүй. Амьсгаа давчдах, нүүр чих улайх, толгой эргэх… өчнөөн олон асуудал гардаг шүү дээ. Тэгвэл ийм байдалд орохгүй байх аргуудыг зааж өгье.

 “Илтгэх гэдэг бол ятгах урлаг” гэж би сонсож байсан. Тиймээс бусдад өөрийн яриагаараа нөлөөлөхийн тулд өөртөө асар итгэлтэй байж, сонсогчдынхоо нүдрүү нь эгцлэн харж, ойлгомжтой, чанга тод дугарч, инээмсэглэн яриарай гэж зөвлөх байна.


Шуудхан хэлэхэд бид ярихынхаа өмнө бэлдээгүйд л хамаг учир нь байгаа юм. 

1.    Өдөр бүр унш

Өдөрт дор хаяж 30 минутыг ном уншихдаа зарцуулж байгаарай. Ингэснээр үгийн баялаг нэмэгдэх, ой тогтоолт болон анхаарал сайжрах зэрэг эерэг үр дүнг танд өгдөг.
Зарим эмэгтэйчүүд ном унших сонирхолгүй, залхуутай ажил гэж боддог. Гэвч үнэн хэрэгтээ сайн номноос ямар их зүйлийг ойлгож, ухаардаг гээч. Киноноос ч илүү. Тиймээс ном унших дургүй, номны хуудас эргүүлж ч үзээгүй бол номын дэлгүүрүүдэд бестселлер болж байгаа номнуудаас аваад уншаад үзээрэй. Амтанд нь орно гэж мөрийцөхөд ч бэлэн байна. 

2.    Бэлтгээд...


Ер нь эмэгтэйчүүд бид мундаг илтгэгч байх албагүй ч гэсэн өөрийгөө бусдад зөв ойлгуулж, сайн ярьдаг байх нь бас нэгэн давуу тал. Олны өмнө ярьж байхдаа үзүүлэн (presentation) дээр бичигдсэн бүгдээ хэзээ ч битгий шууд унш.

 

Ер нь эмэгтэйчүүд бид мундаг илтгэгч байх албагүй ч гэсэн өөрийгөө бусдад зөв ойлгуулж, сайн ярьдаг байх нь бас нэгэн давуу тал. Олны өмнө ярьж байхдаа үзүүлэн (presentation) дээр бичигдсэн бүгдээ хэзээ ч битгий шууд унш. Энэ нь сонирхолгүй, ойлгомжгүй байхаас гадна яриагаа сайн бэлтгээгүй харагддаг. Тодорхой хэлэх гэсэн санаагаа үзүүлэн дээрээ бичиж, түүнийгээ дэлгэрүүлж ярьсан нь илүү дээр. Яриагаа сонирхолтой болгохын тулд урьдаар уялдаа холбоо бүхий жишээ, бодит амьдрал дээр болсон үйл явдал, ишлэл зэргийг тат, сонирхолтой зураг бэлтгэ.

 “Ярихынхаа өмнө сайтар бод” 

3. Дадлага хий

Олны өмнө илтгэл тавих, чухал яриа хийхийнхээ өмнө заавал өөртөө, найздаа, гэрийнхэндээ ярьж дадлага хийгээрэй. Ингэснээр таны сандрал багасч, юун дээр алдаж байгаа, юу дутуу байгаа бүгдийгээ мэдэж авах болно. Яриа тань ч мөн сайжрах болно.

4. Онцгой бай. 

Хүмүүс үргэлжилсэн үг, хувиралгүй хоолойны өнгөнөөс үнэндээ залхдаг. Тиймээс яриагаа сонирхолтой эхэлж, яриан дундуураа сонирхолтой зүйл хийлгэж, хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж, бусдын анхаарлыг татаж чадвал таны яриа бүгдэд хүрэх болно. 
Сонирхолтой болгож байна гээд нуршсан, хэрэгтэй хэрэггүй юм яриад байж бас болохгүй шүү. Зөвхөн яриатайгаа холбогдуулан хөгжилтэй, сонирхолтой юм ярих хэрэгтэй. 

6. Биеийн хэл ашигла

Зөв үедээ, өөрт тохирсон зөв биеийн хэлийг ашиглах нь таны яриаг бусдад илүү ойлгомжтой байхад тусалдаг. Мөн өөртөө итгэлтэй харагддаг байна.

7. Өөртөө итгэлтэй бай

Хамгийн чухал зүйл бол өөртөө итгэлтэй байх явдал. Хичнээн сайхан яриа бэлдсэн ч гэсэн өөртөө итгэлгүй, аяархан ярьж, түгдэрч, ээрч муурч байвал хэн таны яриаг сонсож суух вэ дээ. “Илтгэх гэдэг бол ятгах урлаг” гэж би сонсож байсан. Тиймээс бусдад өөрийн яриагаараа нөлөөлөхийн тулд өөртөө асар итгэлтэй байж, сонсогчдынхоо нүдрүү нь эгцлэн харж, ойлгомжтой, чанга тод дугарч, инээмсэглэн яриарай гэж зөвлөх байна.

Амжилт хүсье!

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл