solongonews
Уул мацдаг байсан бол “Үүл хөлөглөн” сургуульдаа явах боллоо
2025-02-25 16:04
Уул мацдагаасаа “Үүл хөлөглөн” сургуульдаа явах боллоо

02-р сарын 23-ний өдөр бол Юньнань мужийн Шуаньвэй хотын Пу Ли шянгийн Жайвань бага сургуулийн сурагчид цугларах өдөр. Тэд мөн өдөр 10 хоногийн солих хувцас, бичгийн хэрэгслээ аваад сургуульдаа ирцгээлээ. Эдгээр сурагчид уг нь уул мацан сургуульдаа явдаг байсан бол “Үүл хөлөглөсөн сургуулийн дүүжин тээвэртэй” болж, “Үүл хөлөглөн” сургуульдаа явах болжээ.

Нижу голын тосгон нь уулан хавцалд байрлдаг уулын жижигхэн тосгон бөгөөд нэг тал нь Юньнань Шуаньвэй, нөгөө тал нь Гуйжоу Люпаньшуй уултай. Тосгоны дундуур Нижу гол өмнөдөөс хойд зүг рүү уулан хавцал дагуу  урсаж байдаг.

Өмнө нь уулан хөндийн ёроолоос уулын орой хүртэлх хамгийн ойрхон зам нь хөндийн цохио хадны зам бөгөөд хавцал ихтэй, гүн, эгц зам байж,аялахад бараг зургаан цаг зарцуулдаг байжээ. Тосгоны хүүхдүүд болон эцэг эхчүүд сургуульд явах буюу уулнаас гарахын тулд доод тал нь 10 хоногт нэг удаа явах хэрэгтэй байдаг.

2022 онд "Өндөр уулс, гүн хөндий, эгц налуу газартай" сургууль руу явах замыг засварлах ажил эхлэв. Нижу голын уулан хавцлын экологийн болон соёл аялал жуулчлалын үзэсгэлэнт газрыг албан ёсоор барьж ашиглалтад оруулж, 268 метр өндөр цахилгаан шат, 200 метр дүүжин замыг ашиглалтад оруулж, Низжу голын тосгон болон ойролцоох тосгоны оршин суугчдад үнэ төлбөргүй нээлттэй болж, хүүхдүүд уулын орой руу шууд "үүл хөлөглөсөн сургуулийн дүүжин тээвэр"-ээр сургуульд явдаг боллоо.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл