solongonews
Бүх салбарын Хятадын эдийн засгийн хөгжилд итгэх итгэл нэмэгдэж байна
2025-02-14 17:23
Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүн 02-р сарын 13-ны өдөр:
- Хятадын хэрэглээний зах зээл эрчимтэй хөгжиж байгаа нь эрэлт сэргэж байгаа төдийгүй, бүх салбарын Хятадын эдийн засгийн хөгжилд итгэх итгэл нэмэгдсэнийг харуулж байна.

      

 Хятад улс өндөр чанартай хөгжил, өндөр түвшний нээлттэй байдлаар дамжуулан дэлхийн эдийн засгийн өсөлтөд улам их итгэл, түлхэц үзүүлэх болно.

        Тухайн өдрийн ээлжит хэвлэлийн бага хурал дээр сурвалжлагчийн асуултанд:

- Саяхан дэлхийн олон банк санхүүгийн байгууллагын нийтэлсэн 2025 оны эдийн засгийн төлөв байдлын тайланд Хятадын өндөр чанартай хөгжил аажмаар үр дүнгээ үзүүлж, хэрэглээ, үйлчилгээний эзлэх хувь цаашид нэмэгдэх төлөвтэй байна гэж үзэж байна. Саяхан өндөрлөсөн Цагаан сарын баярын үеэр Хятадын хэрэглээний холбоотой аж үйлдвэрийн өдрийн дундаж борлуулалтын орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.8 хувиар өсч, үүний дотор бараа бүтээгдэхүүний хэрэглээ болон үйлчилгээний хэрэглээ өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар, үйлчилгээний хэрэглээ 12.3 хувиар тус тус өсч, хил дамнасан аяллын нийт захиалга өмнөх оны мөн үеэс 30 хувиар нэмэгдсэн байна. Citigroup тайландаа "Хятадын могой жил сайн эхэлж байна" гэж тэмдэглэжээ. Хэвлэлийн төлөөлөгч ямар нэгэн тайлбар өгөх үү?

         Гүө Жякүн:

        - Могой жилийн Цагаан сарын баяраар Хятадын хэрэглээний зах зээл эрчимтэй хөгжиж, үндэсний соёл, биет бус соёлын өвийн туршлага, мөс, цасны эдийн засаг, хуучин барааг шинээр солих, дижитал өөрчлөлт, технологийн чадавхи зэрэг нь шинэ хэрэглээний хэлбэрийг бий болгож, Хятадын хэрэглээний зах зээл "тоо"-ноос “чанар” руу шилжиж байна. Импортын шинэ жилийн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, борлуулалт эрчимтэй хөгжиж, Хятад, гадаадын жуулчид хоёр тийшээ жуулчилж байга нь Хятадын супер том хэрэглээний зах зээл нь эл улс оронд хамтын ажиллагааны асар их боломжийг олгож байна.

        Гүө Жякүн мөн:

- Хятадын хэрэглээний зах зээл эрчимтэй хөгжиж байгаа нь эрэлт сэргэж байгаа төдийгүй, Хятадын эдийн засгийн хөгжилд бүх салбарын итгэл нэмэгдэж, Хятадын эдийн засгийн бүтцийг тасралтгүй оновчтой болгож, дотоод хөдөлгөгч хүч нь мэдэгдэхүйц нэмэгдэн, хөгжлийн тогтвортой байдал тасралтгүй нэмэгдэж байгааг харуулж байна гэж хэллээ. Мөн нэмэлт бодлогын багц хэрэгжиж эхлэхийн хэрээр Хятад улс өндөр чанартай хөгжил, дээд түвшний нээлттэй байдалаараа дэлхийн эдийн засгийн өсөлтөд улам их итгэл, түлхэц өгөх болно. 

Зохиогч: Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://world.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл