Хятадын цахим худалдааны тэргүүлэх сайт Тао Бао мөн Өвөр Монголын орон нутгийн засгийн газар болон ноолуурын аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж, брэндийн хяналт удирдлага, ерөнхийлсөн брэнд, борлуулалт сурталчилгаа гэсэн 3 талын өргөн нөлөө бүхий орон нутгийн нэрт брэндийг бий болгож байна.

Тао Бао сайтын зах зээлийн үйл хэргийн хариуцсан ерөнхий захирал Чэнь Жяньхуа, Өвөр Монголын ноолуурын үйлдвэрлэл өдгөө Тао Бао сайтын "Хятадад үйлдвэрлэв" гэсэн шошготой 20 гол үйлдвэрлэлийн бүсэд хамрагдсан байна. Тао Бао сайтаас нарийн чанд стандарт хэрэгжүүлж, компанийн цар хүрээ, үйлдвэрлэл удирдлагын туршлага, судлал шинэчлэлийн хэсэгт тухайн газар дээр нь судалгаа хийж, итгэмжлэл олгох болно. Үүний зэрэгцээ гуравдагч талаас шалгалт хийх механизмыг хэрэгжүүлж, бүтээгдэхүүний чанарын стандартыг баталгаажуулна гэв.
