solongonews
Ши Аниас гараатай Хятад-Европын 1000 гаруй галт тэрэг аялжээ
2025-03-21 17:53
Ши Аниас гараатай Хятад-Европын 1000 гаруй галт тэрэг аялжээ

Өнөөдөр буюу 03-р сарын 21-нд электрон цахилгаан бараа, механик эд анги, химийн бүтээгдэхүүн болон бусад бараа ачсан Хятад-Европын X8489 ачааны галт тэрэг Ши-Аний олон улсын боомтын өртөөнөөс хөдөлж,Польшийн Маласжевичийг зорьсноор Ши Аниас гараатай Хятад-Европ галт тэрэг 2025 он гарснаас нааш 1000-ыг давсан байлаа.

Энэ он гарснаас хойш уг чиглэлийн Хятад-Европын галт тэрэг эрчимтэй үйл ажиллагаа явуулж,өдөрт дунджаар 14 гаруй галт тэрэг зорчдог бөгөөд дундажаар 100 минут тутамд нэг галт тэрэг Ши-Аний олон улсын боомтын өртөөгөөр дамжин өнгөрдөг.Энэ нь төмөр замын тээврийн зохион байгуулалтын гайхалтай үр дүнг харуулж, “Бүс ба зам” санаачилгыг чанартай хөгжүүлэхэд туслах тээврийн чадавхыг баталгаажуулж байна.

Зохиогч: ЛИ ИБӨ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл