solongonews
ОУОХ-ны 144 дүгээр бүгд хурал нээгдэв
2025-03-20 12:14
ОУОХ-ны 144 дүгээр бүгд хурал нээгдэв.

Орон нутгийн цагаар 03-р сарын 18-нд ОУОХ-ны 144-р бүгд хурал Грекийн Эртний Олимпиад нээгдэв.

Бүгд хурал Грекийн Наварино хотын далайн эрэгт 19-21-ний өдрүүдэд болох бөгөөд хурлын хөтөлбөрт ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бахын ажлын тайлан, ОУОХ-ны олон хэлтсийн ажлын тайлан, Парисын олимпийн дүгнэлтийн тайлан, 2026 оны Милан-Кортина д’Ампеццогийн өвлийн олимп, 2028 оны Лос Анжелесийн олимп, 2030 онд Францын Альпийн нурууны өвлийн олимп, 2032 оны Брисбэнгийн олимп, 2034 онд АНУ-ын Солт Лейк хотод зохиогдох өвлийн олимпын бэлтгэл ажлууд болон бусад асуудлууд багтжээ.

Энэ удаагийн бүгд хурал 21-нд өндөрлөнө.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл