solongonews
Харилцаагаа хүчтэй хэвээр байлгах арга
2015-12-28 18:21
Хайр дурлал шинэ дээрээ цэцэг шиг дэлбээлж, ургадаг гэдгийг бүгд л мэднэ. Зарим хосын харилцаа удах тусам уйтгартай, ядаргаатай болж эхэлдэг. Мөн дэлхийн хоёр талд амьдарч байгаа хосуудын харилцаа огцом уналтанд ордог. Тэгвэл харилцаагаа хэрхэн шинээр, хүчтэй хэвээр хадгалах вэ? Асуултын хариултын хамтдаа олцгооё.
1.Хайртыгаа урмын үгээр тэтгэ.
Эрчүүд яг л жижигхэн эгдүүтэй нохойн зулзага шиг. Тэднийг сайхан үг, халамжаар дүүрэн байлгавал сална гэж байхгүй. Шаардлагатай зүйл хийсэн тохиолдолд түүнийг магтаж, урамшуулж бай. Тэр таны жижигхэн гэрийн тэжээвэр шиг гээд төсөөлөөд үз. 
 
2.Үргэлж гайхшируул
Халуухан дотуур хувцас, сайхан хоол гээд л чадах бүхнээ түүнд зориулаарай. Гэхдээ үргэлж биш хэрнээ гэнэтийн бэлгийнхээ зайг холдуулалгүй барих хэрэгтэй. Том, жижиг нь хамаагүй. Түүний сэтгэлийг хөдөлгө.
 
3.Үнэ цэнэтэй хүн гэдгийг мэдрүүл.
Мэдээж таныг эзгүй хойгуур бүхнийг зохицуулж байгаа бол хийсэн бүхний төлөө талархаж баярласанаа хэлэхээ бүү мартаарай. Түүнд энэ бүхнийг хийх амаргүй байсан биз.
 
4.Хамтдаа шинэ зүйлийг олж, нээ.
Нэгхэн өдрийн дараа дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Хааяа ч гэсэн эрэгтэй найзуудтайгаа хийдэг зүйлийг хамтдаа хийгээд үз. Түүнд таалагдах болно.
 
5. Өөртөө анхаарал тавь.
Эмэгтэйчүүд бидний гадаад үзэмж харилцаанд ихээр нөлөөлдөг. Тослог үс, будаагүй хумс, хиртэй хувцастай гараад хэрэггүй. Түүний хажууд, бусдын хажууд байнга итгэл төгс, гялалз.
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл