solongonews
Мөөгөнцрийн тухай: Ярилцлага
2015-12-28 18:21
Сайн байцгаана уу? Бүсгүйчүүдээ. Өнөөдөр Кана би эмэгтэйчүүдийн ахмад эмчтэй уулзан мөөгөнцрийн тухай ярилцлага бэлдлээ.
 
-Сайн байна уу? Монголжингоогийн бүсгүйчүүдэд зөвлөгөө болон мэдээлэл өгч буй танд баярлалаа. За тэгэхээр мөөгөөнцөр гэж юу вэ?
-Ер нь нийт мөөгөнцрийг ашигтай ба ашиггүй гэж ангилдаг. Харин ашиггүй нь бол бидний хэлдгээр өвчин үүсгэдэг. Ашигтай мөөгөнцөр бол биед тодорхой хэмжээтэй байх ёстой. Олон шалтгааны улмаас мөөгөнцрийн хэлбэр хэмжээ өөрчлөгдөж аюул дагуулдаг.
 
-Заа, яагаад мөөгөнцрийн хэлбэр хэмжээ өөрчлөгддөг юм бол?
-Мөөгөнцрийг эмгэг байдалд хүргэдэг маш олон шалтгаан байдаг л даа. Жишээ нь: эмэгтэйчүүдийн мөөгөнцрийн өвчний гол үүсэх шалтгаан бол нэгдүгээрт ариун цэврийн дэглэмийг муу сахих, химийн бодисыг маш ихээр хэрэглэх, эм тариа, антибиотикийг хяналтгүйгээр замбараагүй хэрэглэх, дархлаа сулрах гэх мэтийн шалтгаан орно. 
 
-Мөөгөнцрөөс яаж сэргийлэх вэ?
-Ахуйн ариун цэврийг сайн сахих хэрэгтэй, бүсгүйчүүд минь. Хамгийн гол нь орны цагаан хэрэглэл, дотоожийг заавал индүүдэж хэрэглэх, ариун цэврийн хэрэглэлийг удаан хэрэглэхгүй байх ёстой. Нэмж хэлэхэд ариун цэврийн хэрэглэлийг худалдан авахдаа сайн шалгаж авах хэрэгтэй. Мөн улиралд 1 удаа шинжилгээ өгөх, өөрт тань ямар нэгэн өөрчлөлт гарсан гэсэн таамаг байгаа бол зайлшгүй мазокийн шинжилгээнд хамрагдах хэрэгтэй. 
 
-Мөөгөнцөр ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?
-Их хэмжээний цагаан ээдмэг зүйл үтрээнээс ялгарах, загатнах, өвдөх шинж илэрнэ. Мөн шээх үед хүчтэй өвдөнө, эвгүй үнэртэй байж болно, бэлгийн хавьталд орох үед хүчтэй өвдөнө. Мөн мөөгөнцөртэй эрэгтэйтэй бэлгийн хавьталтанд ороход авч болно.
 
-Хэрвээ мөөгөнцөртэй бол ямар арга хэмжээ хамгийн түрүүнд авах вэ?
-Нэн даруй эмчид хандаж эмчилгээ хийлгэх нь зүйтэй. Эмчилгээний дараа дархлаагаа сайжруулж, бүх дотоожоо шинээр солих аль эсвэл маш сайн угааж индүүдэх хэрэгтэй. 
 
-Нэмж хэлэх зүйл байвал та хэлээч?
-Өөрийн дураар эмчилгээ битгий хийгээрэй, мэргэжлийн эмч танд туслах болно.  
 
Бүсгүйчүүд та бүхэн энэ өвчнөөс сэргийлж чадна! Гэр аргаар мөөгөнцрийг эмчилнэ гэж байхгүй шүү. Заавал мэргэжлийн эмч дээр очоорой. Эмчүүлэхдээ заавал нөхөртэйгөө эсвэл найз залуутайгаа хамт эмчүүлэх ёстой. За амжилт хүсье! Асуух асуулт байвал доор үлдээгээрэй.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл