solongonews
Дэлхийн роботын тэмцээн Жэнжөү хотод нээгдэв
2025-01-16 17:33
Дэлхийн роботын тэмцээн Жэнжөү хотод нээгдэв

2024 оны дэлхийн роботын аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 06-ны үдээс өмнө Хятадын Жэнжөү хотын технологийн бүсэд нээлтээ хийв.

Аварга шалгаруулах тэмцээн нь BCI тархины удирдлагатай роботын тэмцээн, Залуучуудын робот зохион бүтээх тэмцээн гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэж, 20 гаруй томоохон тэмцээн, 50 гаруй жижиг тэмцээн, 100 гаруй уралдааны бүлгүүдээс бүрдсэн бөгөөд дэлхийн бүх шатны 300 гаруй тэмцээнээс сонгогдсон нийт 11000 гаруй баг, 19000 гаруй тэмцээнд оролцогч, 7000 гаруй багш (дасгалжуулагч) нэг дор хуран цуглаж ур авьяасаа сорьсон байна. Тэмцээн нийт 6 өдөр үргэлжлэх бөгөөд холбогдох тэмцээнүүд Жэнжөүгийн Хөнгөн үйлдвэрийн шинжлэх ухааны их сургууль, Хэнань технологийн их сургууль, Жэнжөүгийн их сургууль гэсэн гурван газарт зэрэг явагдана.

Дэлхийн роботын тэмцээн 2015 онд нээлтээ хийснээс хойш дэлхийн 20 гаруй орны 500 мянга гаруй оролцогч оролцож байна. Уг тэмцээнийг роботын ертөнцийн "Олимп" хэмээн өндрөөр үнэлэгдэг аж.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл