solongonews
"Намрын салхитай хамт одсон аз жаргал минь"- Өгүүллэг
2015-12-28 18:21
Завсар зайгүй шараар хучигдсан тэр намуухан жимээр алхахдаа би 5 жилийн өмнө өөрт тохиолдсон нэгэн явдлыг бодож байлаа.Мөн л намрын улирал байсан хирнээ нэг ер бусын дулаахан өдөр байж билээ. Сурагчийн ширээнээсээ бүрэн төгс салж чадаагүй бяцхан охин оюутны амьдралд анх хөл тавьж байсан үе. 
 
Манай сургууль 10н сарын эхээр Танилцах үдэшлэг хийсэн юм. Сургуульд ороод  удаагүй ч олон ч хөвгүүд араас минь гүйдэг байв. Сургуулиас гадна ч бас надад сайн хайртай гэдэг хөвгүүд, залуус, ах нар зөндөө байдаг байлаа. Гэвч би нэг л залууруу тэмүүлж, дотроо нууцхан хайрладаг байлаа. 
 
Түүнд бусад залуусаас илүү гэх юм байхгүй ч би түүнд чин сэтгэлээсээ дурласан байсан юм. Шөнө болгон зүүдэндээ түүнийг харахыг хүсэж, өдөржин бодож, дэвтэр дээрээ түүний нэрийг бичдэг байв. Мөн бичсэн шүлгүүд минь ганцхан түүнд зориулагдаж байсан сан. Тэр залуу маань намайг үгээрээ уяраадаг байсан, тэр надаас 4р ах. Нэг удаа надруу согтуудаа залгаж "Би чамаас бусад охидоос хүсдэг зүйлээ хэзээ ч хүсэж байгаагүй.
 
Чи надаас дүү болохоор би чамайг маш их хайрладаг бас би чамайг дүү шигээ хайрладаг болохоор чамд хичнээн татагдаж сайн болсон ч түрүүлж сэтгэлээ илчилж, түрүүлж үнсэж чадаагүй" гэж хэлсэн юм.
 
Танилцах үдэшлэг сайхан эхэлж байлаа, гэхдээ би уух юмаа хэтрүүлсэн байв, үнэхээр өөрийн удирдлаггүй болж, бие хүндрэн толгой эргэж эхэллээ.Таг дуугай байдаг ичимхий охин чинь яриа хөөрөөтэй хүн болж, дуу чангараад л, инээгээд л. Энэ үед л би өөрийгөө хэтэрхий ихийг уусан гэдгээ мэдсэн юм. 
 
Гэвч би зогссонгүй үргэлжилүүлэв, гарт тааралдсан, хүмүүсийн өгсөн гээд бүгдийг л залгиж байв. Ухаан орж гарч, нэг хархад бүжгийн талбайд олон хүний дунд зогсож байх нь тэр, хөгжим уул нь бусад хүнд таатай байгаа бололтой гэвч надад огт тийм биш байлаа, харин ч эсрэгээрээ чихэнд чийртэй байсан учир гадаа гарж агаар амьсгалахыг хүслээ. Цаг хархад хэдийнээ 10 өнгөрсөн байлаа,уул нь ээжийн заасан цаг нь 10 байхад, би цагаасаа өнгөрчихжээ. 
 
Гэхдээ ямар ч айдас төрсөнгүй. Харин ч салхийг хамраараа оруулж  гарган илүү тайвширч байв, цаг орой болсон ч салхи нь бүлээн хэвээр байлаа. Эргэж орох хүсэл байсангүй учир гадаа баахан л агаарыг мэдрэн зогссон сон. Яг энэ үед л тэр өдрийн хамгийн жаргалтай мөч байсан байх.
 
Гэртээ орох цагаасаа 1 цаг 30 минут хоцорлоо, гэхдээ л би санаа зовсонгүй. Сэтгэлдээ нууцхан хайрладаг залуугаа харахыг гэнэт хүсэж түүнрүү залгалаа. 
Дуудаж байлаа, Дийд... Дийд... Дийд...
Гэхдээ танил боловч түүний хоолой биш байлаа. Түүний сайн найз нь байж л дээ. 
- Сайн уу? 
- Сайн сайн... Тэмкатай ярих гэсэн юм.
- Өөрөө хэн бэ?
- Би найз нь байна л даа...
- Би бүх найзыг нь танинаа, нэрээ хэл.
- Уянгаа байна.
- Аан, Тэмкааг одоохон дуудлаа. 
 
Ингэж хэлэхдээ намайг залгасанд Тэмкагийн өмнөөс үнэхээр их баярлаж байгаа нь хоолойных нь өнгөнөөс илт мэдэгдэж байлаа.
Хэсэг хугацааны дараа утас дугарлаа....
Тэмка гээд томоос том бичсэн байхыг хараад би маш ихээр баярлав. Ашгүй, ойрхон байгаа тул ирнэ гэж хэллээ. 
Ийнхүү яриа үргэлжилсээр утсаа салгаад  удаачгүй байхад дахиад л Тэмка залгах нь тэр. 
- Юу болсон бэ?
- Би ирчихсэн байна.
- Яг хаана тэр вэ?
- Харахгүй байгаа юмуу?
 
Урд минь зогсож байсныг мэдэлгүй баахан будилж гарчээ... Аргагүйдээ, хэтрүүлчихсэн юм чинь гэж дотроо бодон өөрийгөө шоолж гарав. 
Тэмка ганцаараа байсангүй, урд нь надтай утсаар ярьсан Тэмкагийн найз Очироо байлаа. Тэр 2-ын дотно инээмсэглэл нь намайг бүр ч их мансууруулж байлаа. 
- Чи чинь яагаа вэ? Уучихаа юу? гэж Очироо уулга алдан мөн шоолонгүй хэлэхдээ надруу цоо ширтэв.
- Харин тиймээ... гэж хэлэхдээ би бага зэрэг ичив.
 
Очироо надаас насаар нилээдгүй ах байх гэж би таамагладаг, гэвч хэзээ ч насыг нь асууж байгаагүй юм.
Харин Тэмка надтай тийм ч их юм яриагүй , уусанд минь дургүй нь хүрсэн байх л даа. Орон гаран хэвээр байсан тул нэг мэдхэд бид Тэмкагийн машинд сууцгааж байсан юм. Гэхдээ бид 3с гадна, манай ангийн охин Анхилуун мөн Тэмкагийн багын найз Сүхээ нар нэмэгдсэн байсан юм.
 
Толгой өмнөхөөсөө ч илүү өвдөж, хэл ам далдичан үг яриа ойлгогдохгүй болж эхэлж, бас хэлж ярьж болохгүй дэмий зүйлс чалчиж гарлаа. 
Гэхдээ тэднийг инээлгэж байснаа хальт санаж байсан юм. Анхилууныг найз нь дуудхад намайг гурван залуутай орхиод явсан юм. Би ч -Зүгээрээ, санаа зоволтгүй гэсээр Анхилууныг явуулсан юм. Төд удалгүй Очироо, Сүхээ 2 ч мөн адил явах ажилтай боллоо. Харин тэр үед машин дотор зөвхөн Тэмка бид хоёр л үлдсэн юм....
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл