solongonews
Бэлэн боллоо
2015-12-28 18:21
Охид, бүсгүйчүүд бид өглөө гарахдаа нүүрээ будалтандаа 5-20 минут хүртэлх хугацааг зарцуулдаг. Хэтэрхий удаан байж болох ч гашуун үнэн. Өөртөө итгэх итгэлийг олон зүйлээс авдаг. Түүний нэгээхэн хэсэг нь нүүр будалт. Тэгвэл таван минутанд “төгс” будалтыг хийе.
 
 
 Конселар-Өө дарагч
Нүдний доогуур хөхрөх, батга, нөсөө, сэвх гээд л асуудал мундахгүй. Ердөө 30 секундын дотор эдгээр асуудлыг шийдэж болно. Хэрхэн шийдэх вэ? Гэвэл нүүрийн крем болон пудр түрхэхээс өмнө конселарыг нүүрийн өө, сэвтэй хэсгийг далдлан түрхэж өгдөг.
 
Дотороо маш олон өнгөтэй конселар худалдаалдаг. Батга ихтэй бол ногоон харин сэвх, нөсөө, толботой бол бор гэх мэт. Өөрийн арьсандаа тохируулан авна. Конселар түрхэхдээ хурууны өндөг, багс, порлон ашиглан түрхэж болно.
 
BB крем
BB крем өө, сэвх, нөсөө, батга гэх зүйлийг ганцаараа хангалттай дардаггүй гэдгийг санах хэрэгтэй. Харин конселар хэрэглэхэд байдал өөрчлөгддөг. BB крем сүүлийн жилүүдэд Азид худалдан авагч ихтэй болсон.
 
Кремийн давуу талаас дурдвал арьсыг чийгшүүлж, тослогыг тэнцвэржүүлж өгдөг. Нүүрийн үрчлээ, нүхжилтийг дээд зэргээр дардаг тул бүхий д насныхан арьсандаа тохируулан авах боломжтой.
 
 
Нүдний контур, сүүдэр эсвэл сормуус
Тэгээхээр яаарч байгаа бол сормуус, контур цуг хэрэглэх, нүдээ харлуулж будаад хэрэггүй. Энгийн будаагүй юм шиг харагдахыг хүсвэл нүдээ бор тень ашиглан будах эсвэл сормуусаа урт болгон бцдахад хангалттай. Мөн сормуусаа будахыг хүсэхгүй байвал нүдээ контураар урт, нарийн будахад сайхан харагдана.
 
Хацар өнгөлөгч, Bronzer
Мэдээж бараан, пудр крем үзэсгэлэнт царайг чинь хангалттай тодотгож өгөхгүй. Харин хацар өнгөлөгч түрхээд үзвэл улам хөөрхөн харагдана. Царайнд илүү гэрэл нэмж, тод харагдуулна. Bronzer ч таныг илэрхийлэх болно. Сонгож авахдаа өөрийн арьсны өнгөөс илүү өндрийг сонгож аваарай. Илүү натурал будалт болох болно.
 
 
 Уруул өнгөлөгч
Уруулаа өнгөлөх, будахаасаа өмнө хүрээлж болно. Гэхдээ өдөр тутмын будалтандаа хэтэрхий оруулаад хэрэггүй. Ямар ч өнгийн арьстай хүнд тоорын өнгөөр уруулаа будахад маш тохиромжтой. Гялалзсан, саатай бол улам дэгжин харагдуулна. 
Ингээд таван минутын дотор бэлэн боллоо. Охид, бүсгүйчүүдээ өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Хорвоо дэлхий таны гарт байг.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл