solongonews
Найрамдалт хөршүүдийн номын хур буусан өдөр
2015-11-27 15:07
Найрамдалт хөршүүдийн номын хур буусан өдөр

“Нахиа”- Хятад, Монголын ном хэвлэлийн солилцоо хамтын ажиллагааны нээлт “Монгол үндэстний амьтны тухай ёгт үлгэр” ном бэлэглэх ёслолын арга хэмжээн өнөөдөр буюу 27-ны өдөр Монгол Улсын хүүхдийн номын ордон боллоо.

Сүүлийн жилүүдэд Хятад, Монгол хоёр орны соёлын солилцоо, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд ч Хятад, Монгол хоёр орон хамтран ном хэвлэлийн солилцоо хамтын ажиллагааны “Нахиа” хөтөлбөрийг эхлүүлсэн бөгөөд Өвөр Монголын Багачууд хүүхдийн хэвлэлийн газраас эмхтгэсэн гаргасан 1400 иж 14000 ширхэг “Монгол үндэстний амьтны тухай ёгт үлгэр” номыг Монгол Улсын хүүхдийн номын ордон болон бусад хүүхдийн номын сан, бүх ерөнхий боловсролын сургуулиудын номын санд бэлэглэжээ.

Тус “Монгол үндэстний амьтны тухай ёгт үлгэр” нь нийт 10 дэвтэр, 2 сар гаруйн хугацааг зарцуулан монгол-кирилл, хятад-кирилл бичгээр бичиж найруулсан бөгөөд ӨМӨЗО, Монгол Улсын хэсэг найруулагчид хамтран ажиллажээ.

Уг ёслолын үеэр БНХАУ-аас Монгол Улсад Суугаа Элчин Сайдын Яамны холбогдох албан тушаалтан, Монгол Улсын БСШУЯ-ны дарга удирдлагууд оролцож баярын үг хэлжээ.  

/Бэлтгэсэн Банди, Буянхишиг/ 

 

 

Найруулагч: Bandi
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл