solongonews
Ван И Америкийн зочид, Науру улсын Гадаад хэргийн сайд нартай уулзав
2025-03-27 10:47
Ван И Америкийн зочид, Науру улсын Гадаад хэргийн сайд нартай уулзав

ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 03-р сарын 26-ны өдөр Бээжинд Науру Эмбасын нээлтийн ёслолд оролцохоор Хятадад тусгайлан ирсэн Америк, Хятадын харилцааны үндэсний хорооны удирдах зөвлөлийн гүйцэтгэх дэд дарга Гринберг, Науругийн Гадаад хэргийн сайд Ангелмин нартай уулзав.

Ван И Гринбергтэй уулзахдаа: - Одоогийн байдлаар Хятад Америкийн харилцаа чухал үе шатанд байна. Хоёр тал хоёр орны төрийн тэргүүний чухал зөвшилцөл, алсын харааг удирдлага болгож, солилцоогоо бэхжүүлэн, ойлголцлыг нэмэгдүүлж, буруу дүгнэлт хийхээс зайлсхийж, санал зөрөлдөөнөө зохицуулах ёстой. Хятад улс АНУ-тай эрх тэгш, харилцан хүндэтгэсэн үндсэн дээр яриа хэлэлцээ хийж, зөвшилцөн, бие биенийхээ санаа зовоосон асуудлыг шийдвэрлэхэд бэлэн байна.

Гринберг:

- Америк, Хятадын харилцаа бол дэлхийн хамгийн чухал хоёр талын харилцаа юм. АНУ-Хятадын харилцааны үндэсний хороо болон миний бие үүний төлөө идэвхтэй ажиллах болно. 

Ван И Анминьтай уулзахдаа хэлсэн үгэндээ:

- Хятад, Науру дипломат харилцаа сэргээснээс хойш хоёр тал харилцан ойлголцож, дэмжиж, ажил хэрэгч хамтын ажиллагаа бүх талаар хөгжиж байна. Науру нэг Хятадын бодлогыг тууштай баримталж буйг Хятад улс өндрөөр үнэлж, Наурутай хөдөө аж ахуй, загасны аж ахуй, спорт, далайн хөгжил, цаг уурын өөрчлөлттэй тэмцэх, чадавхийг бэхжүүлэх зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, Хятад, Нуругийн харилцаанд илүү гэрэл гэгээтэй ирээдүйг нээхэд бэлэн байна.

Анмин Науругийн дэд бүтцийн бүтээн байгуулалт, эдийн засаг, нийгмийн хөгжилд Хятад улс үнэтэй туслалцаа үзүүлсэнд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлэв. Нэг Хятадын зарчмыг баримтлахад Науругийн байр суурь өчүүхэн ч эргэлзэхгүй. Тус улс олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Науру-Хятадын харилцааг шинэ шатанд гаргахыг хүсэж байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл