solongonews
Америкийн эдийн засагч Жеффри Сакс: - Энэ онд Хятадын эдийн засгийн өсөлт 5 орчим хувь байх зорилт бүрэн биелэх боломжтой
2025-03-24 17:20
Америкийн эдийн засагч Жеффри Сакс: - Энэ онд Хятадын эдийн засгийн өсөлт 5 орчим хувь байх зорилт бүрэн биелэх боломжтой

Америкийн нэрт эдийн засагч, Колумбын их сургуулийн профессор Жеффри Сакс 03-р сарын 23-ны өдөр Шиньхуа агентлагт өгсөн ярилцлагадаа:

- Энэ онд Хятадын эдийн засгийн өсөлтийг 5 орчим хувьд хүргэх зорилт бүрэн биелэх боломжтой. Хятад улс дижиталчлал, хиймэл оюун ухаан, робот техник зэрэг гол салбарт амжилттай хөгжиж байгаа нь эдийн засгийн өсөлтөө хангах болно гэж хэлэв.

Сакс мөн өдөр Бээжинд нээгдсэн Хятадын хөгжлийн форумын 2025 оны жилийн хуралд оролцлоо. Тэрээр жил бүрийн уулзалтын үеэр сэтгүүлчдэд хандан:

- Хятад улс бол шинээр гарч ирж буй ногоон болон дижитал технологи зэрэг салбарт дэлхийд тэргүүлэгч улс болж байна. Энэ нь дэлхий нийтэд яг хэрэгтэй зүйл юм. Дараа нь, хэрэв бид хөгжиж буй эдийн засагтай орнуудад экспортын өсөлтийг үргэлжлүүлэн ахиулж чадвал энэ нь  харилцан ашигтай үр дүнд хүрэх шинэ боломжуудыг бий болгож, Хятадын эдийн засгийн тогтвортой, хурдацтай өсөлтийг ахиулна гэж хэллээ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл